ЗГ орон сууцны зээлийг хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2011.04.27-нд нийтлэгдсэн

ЗГ орон сууцны зээлийг хэлэлцэнэ

Засгийн газраас “100 мянган айл орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд орон сууцны зээлийг иргэдэд хүргэхдээ арилжааны банкуудаар дамжуулахаар болжээ. Энэ асуудлыг үдээс хойш хуралдах Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх юм байна. Мөн энэ асуудалтай цуг орон сууцны зээлийн хүүг зургаан хувь руу бууруулах шийдвэрийн хүрээнд Монголбанк, Сангийн яам, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооноос гаргасан судалгаатай танилцаж, тодорхой шийдвэр гаргахаар болжээ.

Засгийн газрын үдээс өмнөх хуралдаан завсарлаад байгаа бөгөөд үдээс хойшхи хуралдаан 14.30 цагаас эхлэх юм.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж