Манай улсаас энэ удаагийн ДАШТ-д найман боксчин өрсөлдөнө.
ДАШТ-д өрсөлдөх шигшээ багийн бүрэлдэхүүн:
49 кг – Г.Ган-Эрдэнэ
52 кг – Х.Энхдэлгэр
56 кг – Н.Төгсцогт
60 кг – Д.Отгондалай
64 кг – У.Мөнх-Эрдэнэ
69 кг – Б.Түвшинбат
75 кг – Б.Шинэбаяр
81 кг – С.Эрдэнэбаяр
Өчигдөр боксын ДАШТ-ий техникийн зөвлөгөөний хурал болж, тамирчдын сугалаа болсон байна.
49 кг:
Манай тамирчин Г.Ган-Эрдэнэ эхний тойрогтоо хийлж, хоёрдугаар тойргоос тоглоно. Хоёрдугаар тойрогт мөн л гоц мөргөсөн Унгарын залуу тамирчин Иштван Унгаритай тоглоно. Г.Ган-Эрдэнэ эхний тоглолтоо 19-нд хийнэ. Энэ жинд 38 орны боксчин өрсөлдөх юм.
52 кг:
Энэ жинд Х.Энхдэлгэр өрсөлдөх байсан ч нас хүрээгүйн улмаас тэмцээнд оролцохооргүй боллоо. Монгол Улсын гавьяат тамирчин Н.Төгсцогтын өмнө нь тулалдаж байсан энэхүү жинд Оросын Миша Алоян, Италийн Винченцо Пикарди зэрэг шилдгүүд өрсөлдөхөөр Казахстанд ирсэн байна. Энэ жинд 47 орны тамирчин тоглоно.
56 кг:
Гавьяат тамирчин Н.Төгсцогт эхний тойрогтоо гоц мөргөж, хоёрдугаар тойрогт Азербайжен болон Тажикстаны тамирчдын ялсантай нь тоглоно. Н.Төгсцогтын хувьд 19-нд тоглоно. Энэ жинд 51 боксчин өрсөлдөх юм.
60 кг:
ОУХМ Ж.Отгондалай эхний тойрогтоо Кенийн боксчинтой тоглохоор сугалаа татсан. Харин дараагийн даваанд дэлхийн боксын чансааны дөрөвдүгээрт эрэмбэтэй Бразилийн Консейсаотай тоглох юм. Ж.Отгондалай эхний тоглолтоо 15-нд хийнэ. Энэ жинд 46 боксчин өрсөлдөх юм.
64 кг:
Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ эхний тойрогтоо хийлж, дараагийн даваанд БНХАУ болон Туркменстаны ялсантай нь 15-нд тоглоно. Дараа гийн даваанд крайн, Израйл, Венесуэл Болгарын аль хожсонтой нь тоглоно. Энэ жинд 55 орны боксчин тулалдах юм.
69 кг:
ОУХМ Б.Түвшинбат эхний тойрогтоо БНХАУ-ын Мехмед Турсунтай учраа таарсан. Манай тамирчны хувьд Мехмед Турсунтай өмнө нь 2012 онд Астанад болсон олимпийн өмнөх сорилго тэмцээний шигшээд, Солонгосын Инчионд 2011 онд болсон Азийн аварга шалгаруулах хагас шигшээд ялагдаж байсан юм. Энэ удаа “даагаа нэхэх” сайхан боломж тохиож байна. Энэ жинд 55 боксчин өрсөлдөнө.
75 кг:
Н.Шинэбаяр эхний тоглолтоо Израйлийн тамирчинтай 17-нд хийнэ. Энэхүү тоглолтод өрсөлдөгчөө хожвол дараагийн шатанд Польшийн тамирчинтай өрсөлдөнө.
81 кг:
ОУХМ С.Эрдэнэбаяр эхний тойрогтоо АНУ-ын Геремиа Торрестой тоглоно. Манай тамирчны хувьд өмнө нь боксын ДАШТ-д хоёр удаа оролцсон туршлагатай тамирчин. Энэ жинд 40 орны боксчин өрсөлдөх юм.