
Төгсөө, Билгээ, Болдоо, Ганаа, Золоо гэх таван найзын хөгтэй, хөгжилтэй амьдралыг харуулсан “Амьдралд тавтай морил” олон ангит уран сайхны кино үзэгчдийн хүртээл болоход бэлэн болжээ. Тус кино нь ирэх тавдугаар сарын 2-ноос эхлэн МҮОНРТВ-ээр гарч эхлэх юм. Энэ киноны найруулагчаар найруулагчаар Д.Баярсайхан, продюсер Г.Мөнхжаргал, ерөнхий зураглаач Э.Нэргүй, зураач Н.Болор-Эрдэнэ,зохиолчоор Ц.Наранханд нар ажиллажээ. Киноны зохиолчоор ажилласан Ц.Наранхандыг үзэгчид “Надтай гэрлээч” уран сайхны киноны Учралын дүрээр танина. Харин киноны гол дүрд Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Г.Эрхэмбаяр, жүжигчин Э.Ууганбаяр, Ө.Мөнх-Эрдэнэ, Х.Манлайбаатар, СУИС-ын гуравдугаар дамжааны оюутан О.Дөлгөөн нар тус тус тогложээ.
М.Дөл