
– Гэр бүл – төрийн оролцоо
– Гэр бүл- Төрийн бус байгууллагын үүрэг оролцоо
– Гэр бүл- Ахмадын үүрэг оролцоо
– Гэр бүл- Залуучуудын үүрэг оролцоо
– Гэр бүл- Хүүхдийн үүрэг оролцоо гэсэн сэдвээр хэлэлцэж, саналаа чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулах юм байна.
ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ энэхүү чуулганы талаар хэлэхдээ “Хүн амын цогц бодлогын баримт бичиг гэр бүлийн асуудалд тулгуурлан боловсруулагдах юм. Учир нь гэр бүлээс хамааралгүй хүн амын бүлэг, өрхийн гишүүн, иргэн гэж байхгүй. Тэд бүгд нийгмийн анхдагч орчин болох гэр бүлд амьдарч, үйл ажиллагаанд оролцдог байгалийн хууль бий. Өөрөөр хэлбэл Монгол төрийн анхны нэгж бол өрх гэр бүл. Энэ тухай түүхэн сурвалж бичигт ч тэмдэглэн үлдээсэн тухай онцлон хэлсэн. Мөн 2000 онд болсон Монгол улсын өрхийн тооллого судалгаагаар манай улс 540 мянга орчим өрх гэртэй байсан. Харин 2012 оны байдлаар өрх гэр бүлийн тоо 17 хувиар өсч, 768 мянга гаруй өрхтэй болжээ. Тиймээс өрх гэр, гэр бүлийн гишүүдэд Монгол төр анхаарлаа хандуулах зайлшгүй шаардлага гарч ирж байна. Гэр бүлийн үнэ цэнэ, тогтвортой байдал, гэр бүлээс хамааралтай бүлгүүдэд тулгамдаж буй олон асуудлын талаар авч хэлэлцэх шаардлагатай” байгаа гэсэн юм.