Хуучны дуунууд дахин амилна

Хуучирсан мэдээ: 2013.10.14-нд нийтлэгдсэн

Хуучны дуунууд дахин амилна

Монголын охидын хамтлагийн төлөөлөл болсон “Sweety motion” хамтлагийнхан цоо шинэ уран бүтээлээ өөрийн фенүүддээ хүргэхээр зэхээд байгаа ажээ. Шинэхэн уран бүтээлийн нэр одоогоор тодорхойгүй гэнэ. Уг дууны үгийг Quiza бичсэн бол аяыг нь Соёлын гавьяат зүтгэлтэн Л.Балхжав зохиожээ. Нэр нь үл мэдэгдэх шинэхэн уран бүтээлийн ажил одоогоор клипний зураг авалтандаа явж байгаа гэнэ.
Уншигчиддаа сонирхуулхад “Sweetymotion” хамтлагийн охид тун завгүй байгаа аж. Тэд 1950-аас 60-аад оны тэр болгон хүмүүсийн мэдээд байдаггүй уран бүтээлүүдийг дахин сэргээн цомог гаргахаар зэхээд буй. “Алтан намар”, “Буянт гол”, “Дэнжийн ногоо” гэх рок попынхоны тэр болгон дуулаад байдаггүй ховор дуунуудыг сонгон дуулж цомогтоо оруулсан аж. CD-ны гол онцлог нь Буриад, Монгол дуунуудаас бүтсэнээрээ онцлогтой гэнэ. 1950-1960-аад онуудад үзэгч сонсогчдын хүртээл болж байсан аялгууг сэргээн дуулсан цомог тун удахгүй хөгжим сонирхогчдын сонорыг мялаах нь ээ.

Э.ТЭКҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж