Б.Мөнгөнтуул хошой мөнгөн медаль хүртлээ

Хуучирсан мэдээ: 2011.04.27-нд нийтлэгдсэн

Б.Мөнгөнтуул хошой мөнгөн медаль хүртлээ

ОХУ-ын Ольгинка хотноо болсон Оросын эмэгтэйчүүдийн багийн аварга шалгаруулах тэмцээнээс Монголын их мастер Б.Мөнгөнтуула мөнгөн медаль хүртлээ. Өнгөрсөн жил мөн мөнгөн медаль зүүж байсан тэрбээр энэ удаад ч мөн “Гипроречтранс” багийн бүрэлдэхүүнд тоглосон юм. Тэмцээнд тус бүр таван шатарчны бүрэлдэхүүнтэй шилдэг найман баг тойргийн системээр өрсөлдсөнөөс А.Костенюк, В.Гунина, М.Романько, О.Гиря, А.Кашлинская нарын бүрэлдэхүүнтэй “ШСМ-РГСУ” баг долоон тавилаас тав хожиж, хоёр хожигдсоноор нийлбэр 18 оноогоор тэргүүлсэн байна. Харин Б.Мөнгөнтуулын хамт “Гипроречтранс” багт Наталия Жукова, Елена Заяц, Ирина Василевия, Мария Фоминых нар тоглож, аваргуудын адил 18 оноотой боловч коэффициентийн зөрүүгээр тэмцээний дэд аварга болжээ. Харин хүрэл медалийг “АВС” баг хүртсэн байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж