АНУ-ын тусгай албаныхан Мехсудыг баривчлав

Хуучирсан мэдээ: 2013.10.13-нд нийтлэгдсэн

АНУ-ын тусгай албаныхан Мехсудыг баривчлав

Америкийн тусгай албаныхан Пакистаны талибуудын лиерүүдийн нэг Латиф  Мехсудыг барьсан тухай АНУ-ын Төрийн департаментын төлөөлөгчид Мари Харфын мэдээний дагуу Agence France-Presse дамжуулав.

Латиф Месхуд
Фото: Ishtiaq Mahsud / AP

Латиф Мехсуд чухам хаана баригдсан тухай Мари Харф мэдээлсэнгүй. Харин New York Daily News сонины мэдээллээр долоо хоногийн өмнө мужийн нэгэн зам дээр машинтай нь саатуулан баривчилсан гэж мэдээлжээ.

Талибаны Пакистаны салбар Мехсуд баригдсаныг баталсан байна. Гэхдээ түүнийг Афганы армийнхан Хост мужид барьсан гэжээ. Пакистаны эрх баригчид түүнийг америкчууд барьсан гэсэн мэдээлэл бас гарсан байна.

Түүнийг барьсан нь Афганы ерөнхийлөгчийн дургүйцлийг ихээхэн хүргэсэн талаар The Washington Post бичжээ. Сүүлийн хэдэн сарын турш, Карзай Мехсудтай холбогдож, түүгээр дамжуулан талибуудтай энхийн гэрээ хэлцэл хийхийг оролдож байгаа ажээ. Карзай сүүлийн долоо хоногт АНУ-ыг ихээхэн шүүмжилж байгаа нь ийм шалтгаантай ажээ.

Латиф Мехсуд одоо гуч орчим настай, эхлээд жолооч байгаад дараа нь Америкийн нисгэгчгүй онгоцны довтолгоонд хөнөөгдсөн Хакимулла Мехсудыг орлон талибаны Пакистан дахь  TTP (Tehrik e-Taleban e-Pakistan) гэдэг талибын салбарыг удирдаж байна.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж