
барилдаан энэ жил долоо дахь удаагаа болох гэж байна.
Өнөөдөр 14.00 цагаас Монгол бөхийн өргөөнд түүхэн дэх арван засгийн наадмыг орлох Дөрвөн уулын хишиг барилдааны цуврал "Баянзүрх хайрханы хишиг" барилдаан болно.
Монгол бөхийн үндэсний холбоо, "Бридж" групп хамтран зохион байгуулж буй тус барилдааны үеэр үзэгчдээс хагас саятан хоёр, азтай үзэгч хоёрыг тус тус тодруулна.
Цагаан сарын барилдаантай дүйцэх
дөрвөн уулын хишиг барилдаанд улс, аймгийн алдар цолтой хүчит 256 бөх
зодоглодгоороо онцлогтой бөгөөд үзэгчдийн хүсэн хүлээдэг барилдаан
болсон билээ.
2007 оноос эхлэн зохиогдож эхэлсэн "Баянзүрх хайрханы хишиг" барилдаанд улсын авараг Г.Эрхэмбаяр хоёр түрүүлж, даян аварга Г.Өсөхбаяр, улсын арслан Д.Азжаргал, улсын заан Б.Соронзонболд, улсын начин Ду.Батбаяр нар тус бүр нэг түрүүлжээ.
2007 оны барилдаанд улсын арслан Д.Азжаргал түрүүлж, улсын харцага Т.Мөнгөнцоож үзүүрлэсэн бол
2008 онд даян аварга Г.Өсөхбаяр түрүүлж, улсын гарьд И.Доржсамбуу үзүүрлэсэн
2009 онд улсын заан Б.Соронзонболд түрүүлж, улсын начин Д.Лхагвадорж үзүүрлэсэн
2010 онд улсын начин Ду.Батбаяр түрүүлж, улсын начин Н.Батзаяа үзүүрлэсэн
2011 онд улсын арслан Г.Эрхэмбаяр түрүүлж, улсын харцага Ө.Бат-Орших үзүүрлэсэн
2012 онд улсын арслан Г.Эрхэмбаяр түрүүлж, улсын начин Б.Сангисүрэн үзүүрлэсэн байна.