
Хиймэл модыг хийсэн материал түргэн хугацаанд нүүрсхүчлийн хийг өөртөө шингээх чанартай юм. Эрдэмтэд энэ технологи нь агаарыг цэвэршүүлэхэд үр дүнгээ өгнө гэж үзэж байгаа аж. Түүнчлэн энэ модыг газар зүйн аль ч бүсэд байрлуулж болох бөгөөд хаана ч, ямар ч орчинд нүүрсхүчлийн хийг өөртөө шингээх чадвар нь буурахгүй байна.
Н.Тунгалаг