Тимошенког шоронгоос суллах ажил удааширч байна гэж ХБНГУ-ын Гадаад хэргийн сайд мэдэгджээ. Киевт айлчлалтай Вестервеллегийн хэлснээр, зарим асуудлуудыг шийдэх шаардлагатай байгаа ажээ.

Виктор Янукович, Гидо Вестервелле
Украины экс-ерөнхий сайд Юлия Тимошенког шоронгоос суллах явц удааширч байна гэж Германы Гадаад хэргийн сайд Гидо Вестервелле (Guido Westerwelle) Украины ерөнхийлөгч Виктор Януковичтай уулзсаныхаа дараа онцолжээ. Үүссэн хүндрэлийг туулахын тулд Украины тал тодорхой хэмжээгээр хүчин чармайлт гаргаж байгаа гэдгийг Германы Гадаад хэргийн сайд мөн хэлсэн байна. Үүний өмнө Гидо Вестервелле хоёр цагийн турш Украин, Европын холбооны эвсэлдэх тухай гэрээтэй холбоотой асуудлыг Виктор Януковичтай ярилцсан байв. Гэрээг арваннэгдүгээр сарын сүүлчээр Литвын нийслэл Вильнюс хотноо болох ЕХ-ны саммит дээр үзэглэж магадгүй ажээ. Гэрээ байгуулах нэг нөхцөлдөө Брюссель Киевээс экс-ерөнхий сайд Юлия Тимошенког шоронгоос суллахыг шаардсан юм.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР