Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон төвийн нутгийн зарим газраар хур тунадас, уулаараа цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч, шороон болон цасан шуурга шуурна. Алтайн, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар хүйтэрч 0-5 градус, говийн бүс нутгаар 13-18 градус, бусад нутгаар 5-10 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бага зэргийн хур тунадас орно. Салхи зүүн өмнөөс секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. 7-9 градус дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 1 градус дулаан, харьцангуй чийг 71 хувь, агаарын даралт 871 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

2013 оны 10 дугаар сарын 13-наас 10 дүгаар сарын 17-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:
цаг агаарын урьдчилсан төлөв:
13-нд зарим газраар, 16-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр хур тунадас, уулархаг нутгаар цас орно. Салхи 13-нд говь, талын нутгаар, 16-нд Алтайн уулсаар секундэд түр зуур 16-18 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 3-8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна. 15-наас ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна.
Эх сурвалж: www.tsag-agaar.mn