Ашигт малтмалын хэлэлцүүлэг өндөрлөлөө

Хуучирсан мэдээ: 2011.04.27-нд нийтлэгдсэн

Ашигт малтмалын хэлэлцүүлэг өндөрлөлөө

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачлагаар хоёр өдөр Төрийн ордонд болсон “Ашигт малтмалын тухай хуулийн хэрэгжилт, үр нөлөө, цаашид авах арга хэмжээ” хэлэлцүүлэг 13.00 цагт өндөрлөлөө. Өчигдөр өрнөж байсан ашигт малтмал, уул уурхайн салбарын талаарх халуун яриа ярилцлага өнөөдөр мөн үргэлжиллээ. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сарын 27-нд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг түр зогсоох зөвлөмж гаргасан. Энэхүү хугацаа дөрөвдүгээр сарын 30-нд дуусгавар болж байгаа юм. Үүнээс өмнө Ашигт малтмалын тухай хуульд ямар өөрчлөлт оруулах талаар санаа оноогоо хэлэлцэе гэсэн санаачлагыг Монгол Улсын Ерөнхийлөгч дэвшүүлсэн. Энэ дагуу зохион байгуулсан хэлэлцүүлэгт оролцсон уул уурхайн салбарын мэргэжилтнүүд, судлаачид, бизнес эрхлэгчид, иргэд санал бодлоо илэрхийллээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ бүх саналыг нэгтгэн хуулийн төсөлд тусгах болно гэж амлаж байгаа юм. Тэрбээр Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барина гэж буй юм.

А.АНУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж