
Нэгдсэн төсвийн нийт орлого 2013 оны эцэст 1, 522.0 тэрбум төгрөгөөр тасарч хууль хэрэгжихгүй байх урьдчилсан тооцоо гарсан байна.Төсвийн тухай хуулийн 34.1.2-т заасан нэгдсэн төсвийн алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүний гурван хувиас хэтэрсэн байх тул Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага бий болсон учраас тодотгол хийх зайлшгүй шаардлага үүсч, төсвийн төслийг өргөн мэдүүлсэн нь энэ юм.
УИХ ирэх долоо хоногоос 2013 оны нэгдсэн төсөвт тодотгол хийж эхэлнэ.
Г.ДАРЬ