Засгийн газарт Ерөнхий сайдаасаа эхлээд ам задгай улстөрчид олон юм. Эдийн засгийн хөгжлийн сайн Н.Батбаяр өчигдөр УИХ-ын чуулганы үеэр “Ямар ч улс өр тавьж байж хөгждөг. Тухайлбал 40, 50 мянгатыг Оросуудын тусламжаар босгосон. Дараа нь оросууд бидний өрийг тэглэж өгсөн. Одоо ч гэсэн өр тавиад бүтээн байгуулалтын ажлыг өрнүүлж байна. Ингээд болно шүү дээ” хэмээн ярив. Н.Батбаяр сайд өрөө аль болох нэмээд л байя. Тэгж байгаад зээлдүүлэгчид бидний өрийг тэглээд өгөх байлгүй дээ гэсэн бодолтой явдаг бололтой. ОХУ манай улсын социализмын үед тавьсан өрийг тэглэж өгсөн. Гэхдээ өнөө цагт ОХУ шиг өгөөмөр хандах улс олдохгүй л болов уу.
Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин