АНУ-ын Конгрессийн Төлөөлөгчдийн танхмын бүгд найрамдахчууд Obamacare гэх ерөнхийлөгч Барак Обамагийн засаг захиргааны эрүүл мэндийн салбарын шинэчлэлд дайран халдахаа больсон тухай мэдээлж байна.
Сонинд тэмдэглэснээр харин сөрөг хүчнийхэн бусад нийгмийн хөтөлбөрүүдийг танахыг шаардах болжээ. Мөн татварын кодексийг өөрчлөхийг шаардсан ба харин Obamacare гэсэн яриагаа зогсоогоод байгаа аж. “Би Obamacare хөтөлбөрөөс татгалзахыг хүснэ. Гэхдээ тийм оролдлого бүтэлгүйтлээ” хэмээн Юта муж улсын сенатор- бүгд найрамдагч Оррин Хэтч хэлжээ.
Ийм маягаар, бүгд найрамдахчууд эрүүл мэндийн шинэчлэлийг ойрын хугацаанд өөрчилж чадахгүйгээ хүлээн зөвшөөрсөн байна. “Бид алдартай биш хуулийг өөрчлөхөөр оролдлоо. Түүнийг шийдэх гэж улам ч бүтэлгүй тактикийг сонгожээ гэж” гэж Өмнөд Каролина муж улсын сенатор Линдси Грэм өгүүлэв.
Үүнээс өмнө Цагаан ордон бүгд найрамдахчууд улсын өрийн төвшинг нэмэх боломжийг өгнө гэж найдаж буйгаа илэрхийлсэн байлаа.