Мал төллөлт хэвийн байна

Хуучирсан мэдээ: 2011.04.27-нд нийтлэгдсэн

Мал төллөлт хэвийн байна

Хэнтий аймгийн хэмжээнд 2,1 сая толгой мал хаваржиж байна. Энэ жил цаг агаар тогтуун ихэнх нутгаар цас ороогүй хуурай байгаа учраас мал сүрэг доголох, усгүйдэх байдал зарим орон нутагт ажиаглагдаж байгаа гэнэ. Өвөлжилтөд бэлтгэж нөөцөлсөн малчдын өвснөөс 42630 боодол өвс одоогоор байна гэсэн судалгаа гарчээ. Аймгийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэлийг сайн хангасан учир мал сүрэг ядарч доройтох нь гайгүй тарган онд орж, мал төллөлт хэвийн байна.  Энэ хавар Цэнхэрмандал сумын нутагт Багануурын 22 малчин өрхийн 15000 толгой мал, Дархан сумын нутагт Говьсүмбэр аймгийн 11 малчин өрхийн 7576 толгой мал хоёр сумын заагт нутаглаж нутгийн гүнд малаа бэлчээж байна.

Мөн Хэрлэнбаян-Улааны нутагт гаднын аймгийн 20 малчин өрхийн 12749 толгой мал отрын нөөц нутгийг чөлөөлөөд байна. Баянмөнх, Баянхутаг сумын нутгаас гаднын аймгийн оторчдыг гаргалаа. Энэ жил аймгийн хэмжээнд нийт нэг сая 42 мянга 692 толгой хээлтэгч мал төллөхөөс 249 мянга 959 толгой хээлтэгч мал төллөж нийт төллөх малын 23,9 хувь төллөж төл бойжилтын хувь 99,7 хувьтай байна. Аймгийн хэмжээнд том малын хорогдол 4893 толгой байгаа нь нийт малын 0,2 хувийг эзэлж байна.

И.Байгалмаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж