
Фото: AFP 2013/ Toshifumi Kitamura
Өмнөд Солонгос, АНУ, Япон гурав тэнгисийн цэргийн хамтарсан хээрийн сургуулийг пүрэв гаригт эхлүүлсэн тухай Ренхап агентлаг БГСУ-ын Батлан хамгаалахын сайд Ким Гван Чинийн ярианаас ишлэн мэдээлэв.
Уг хээрийн сургууль нь далайн хар салхины улмаас хэд хоног хойшилсон байлаа. Энэ хээрийн сургуульд Америкийн нисэх онгоц тээгч хэт хүнд USS George Washington хөлөг, Япо, Солонгосын Aegis ангиллын эсминец хөлгүүд Эссекс" USS Antietam төрлийн онгоц тээгч ба USS Preble төрлийн мина тээгч болон сөнөөгч нисэх онгоцнууд ба нисдэг тэрэгнүүд оролцох юм.
"Энэ жил тутмын хээрийн сургууль нь цэргийнх гэхээс тэнгисийн авралын ажиллагааг хүмүүнлэгийн чиглэлээр явуулдаг сургалт юм” хэмээн БНСУ-ын Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч мэдэгдлээ.
Хээрийн сургуулийн өмнө Хойд Солонгос өдөөн хатгалагын эсрэг цохилтоор хариу барина, тэвчээрт төгсгөл ирлээ гэж мэдээлсэн байв.
.