
Фото: sznews.com
Сонинд тэмдэглэснээр, орон сууцны барилгуудыг хотын нөгөө захаас нүүлгэн суулгахаар барьсан байна. Байранд хүмүүсийг оруулсны дараа тэдний дагуу зам тавихаар шийдсэн аж. Гэтэл орон нутгийн эрх баригчид барилгачдад нэг орц нэмэн барихыг зөвшөөрсөн байлаа. Оршин суугчид нь энэ байдалд дургүйцсэн ч уг байшингаас их хэмжээний нөхөн олговор өгсний дараа гарна гэсэн байна. Эрх мэдэлтнүүд байшинг буулгах нь бас зардалтай гэж үзсэнээс ийнхүү хоёр талаар нь зам барьчихсан аж.
Ийм зүйл Хятадад багагүй гардаг. Тухайлбал, өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Шаньси мужийн орон сууцны хороололыг оршуулгын газарт барьсан байна. Гэтэл талийгаачдын хамаатан садан нь бага нөхвөртэй гээд оршуулгыг зөөсөнгүй. Ингээд барилгыг булш тойруулан босгожээ. Тэгвэл өнгөрсөн онд гэр бүлийн хосууд машин замын дунд барьсан байрнаасаа гарахгүй гэж байгаад 35,3-41,8 мянган доллартай тэнцэх нөхвөр авсан гэдэг.