&#34Эдгээр хүмүүсийн төлөө миний хийж чадах ганцхан зүйл&#34

Хуучирсан мэдээ: 2013.10.11-нд нийтлэгдсэн

&#34Эдгээр хүмүүсийн төлөө миний хийж чадах ганцхан зүйл&#34

Нэгэн гэрэл зургийн түүх: Массуд Хусейни: Кабулд болсон аллага

Гэрэл зурагчид аливаа эмгэнэлт хэргийн санамсаргүй гэрч болох нь бий. Тэдэнд мэргэжил эсвэл хүн чанарын аль нэгийг сонгох сонголт тулгардаг. Сэтгүүлчдийн хувьд тэр маш хүндхэн сонголт байдаг.  Афганы гэрэл зурагчин Массуд Хусейн 70 гаруй хүн үрэгдсэн аллагын санамсаргүй гэрч болсон юм. 2011 оны арванхоёрдугаар сарын 6-нд амиа золиослогч өөрийгөө сүмд дэлбэлжээ. Амиа алдсан хүмүүсийн дунд хашгирч байгаа афган охины зургийг авсныхаа төлөө Хусейн Пулитцерийн шагнал хүртжээ.


Фото: Massoud Hossaini / AFP

"Тэр айшигт өдрийг хүртэл  би тус сүмд очиж зураг авдаг байсан.  Хэзээ нэгэн цагт тэнд тийм аймаар аллага болж, түүнийг гэрэл зургийн хальснаа мөнхлөх чинээ санаагүй.  Би энэ зургийг авахдаа уралдаан, тэмцээн, шагнал горилоогүй.  Ашура гэх шашины баяраар чи ердийн нэг зураг авахаар очсон. Миний тэнд үзсэн зүйл аймшгийн санагдсан шүү. Би маш их айсан.  Нэг сэрэхэд бүх бие минь халуу шатаж байсан. Зүүн гараас минь цус урсч байгааг харсан хэрнээ өвдөлтийг мэдрэхгүй байлаа.  Эргэн тойрны бүх хүмүүс амиа алдсан байх нь тэр. Тэдэнд ямар ч тусламж хэрэггүй болсон учраас талийгаачдын хамгийн хүслийг гүйцээхийн тулд тэнд юу болсныг харуулах үүднээс  зургаа авч эхэлсэн. Тэр үед би гэрэл зурагчныхаа ажлыг хийж байгаа биш хувь хүнийхээ үүргийг биелүүлсэн гэж боддог.  Афганистанд юу болоод байгааг  мах цусаараа мэдрээгүй хүмүүс, бусдын цус, нулимсанд дурлалаа гэж бодож биз. Хэрэв би тэр үед юу болсныг гэрэл зургаар харуулаагүй бол энэ тухай хэн бусдад мэдээлэх вэ.  Тиймээс үүргээ биелүүлснийхээ төлөө энэ зургийг хальсанд буулгандаа би бахархаж байна. Тэр амиа золиослогчийн үйлдсэн хэргийг миний зурагнаас  дэлхий мэдсэн юм. Энэ аллагыг мусульман хүн мусульманчуудынхаа эсрэг, суннитийн хэт даврагчийн шиитийн  эсрэг үйлдсэн юм. Хүмүүс итгэл үнэмшлийнхээ төлөө  амиа алдаж, бусдын амийг хорлож  байна шүү дээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж