Чөлөөтийн Олон улсын шүүгчийн болзол хангажээ

Хуучирсан мэдээ: 2013.10.11-нд нийтлэгдсэн

Чөлөөтийн Олон улсын шүүгчийн болзол хангажээ

Чөлөөт бөхийн улсын шүүгч Б.Алтангадас, П.Батбаатар нар олон улсын шүүгчийн болзол хангажээ. Тэд саяхан Босни-Герцеговино улсын Сараево хотод болсон чөлөөт бөх, сонгомол барилдааны ахмадын ДАШТ-ий үеэр Олон улсын бөхийн төрлүүдийн нэгдсэн холбоо /ФИЛА/-ны Шүүгчдийн зөвлөлөөс зохион байгуулсан шүүгчдийн зэрэг ахиулах семинарт хамрагдаж, онолын болон дадлагын шалгалт өгч, олон улсын гуравдугаар зэрэглэлийн шүүгчийн болзол хангасан байна. Мөн олон улсын шүүгч С.Чинбат хоёрдугаар зэрэглэлийн шүүгч болжээ.

Дашрамд, өдгөө МЧБХ-нд олон улсын зэрэглэлтэй нийт 17 шүүгч байна. Үүнээс олимпийн зэрэглэлийн нэг, олон улсын нэгдүгээр зэрэглэлийн дөрөв, хоёрдугаар зэрэглэлийн хоёр, гуравдугаар зэрэглэлийн 10 шүүгч байна.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж