
Хэнтий аймгийн хэмжээнд энэ онд 8100 га талбайд тариалалт хийхээр бэлтгэл ажлыг хангаад байгаа аж. Хаврын тариалалтанд 1495 тонн үр шаардлагатай. Үүнээс аж ахуйн нэгж, иргэд 746 тонн, аймгийн нөөцөд 94 тонн бүгд 840 тонн үр нөөцлөж 655,3 тонн үр дутагдалтай байгаа бөгөөд Шар талын улсын үрийн нөөцөд 120,0 тонн үр хадгалагдаж байгаа гэнэ. Техникийн засвар болон хөрс боловсруулалт, тариалалтанд ажиллах техникийн бэлэн байдал 85 хувьтай байгаа аж. Тариалалтанд шаардагдах шатахууныг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамтай гэрээ байгуулан аж ахуйн нэгжүүд татан авч байна.
И.Байгалмаа