Цэнхэр нүдтэй хүмүүс уярамтгай | News.MN

Цэнхэр нүдтэй хүмүүс уярамтгай

Хуучирсан мэдээ: 2013.10.11-нд нийтлэгдсэн

Цэнхэр нүдтэй хүмүүс уярамтгай

Цэнхэр нүдтэй хүмүүс уярамтгай

Орчин цагийн сэтгэл зүйчид нүдний өнгөөр хүний зан
чанарыг тодорхойлж болно гэж үзэж байна. Нөгөө талаас европчууд, дорнын ард
түмний нүдний өнгөөр хүнийг тодорхойлох нь өөр өөр. Хэрэв европчуудыг хар нүд
“айлгадаг” бол дорныхон цэнхэр нүднийг “гайтай” гэж үзнэ. Нүдний өнгө нь хараа,
ухаан, биеийн хүчний чадвараас хамаарахгүйг зөвшөөрөх хэрэгтэй болжээ. Нүдний
өнгөөр хүний дотоод  мөн чанарыг
тодорхойлж болох нь ээ.

Хар нүдтэй хүмүүс ухаантай, тооцоотойгоос гадна дотны
хүмүүстээ үнэнч. Тэд аль болохоор гэр бүлээ салгахгүйн төлөө хичээдэг гэнэ.

Хар хүрэн нүдтэй хүмүүс хөгжилтэй, хурц ухаантай, түргэн ууртай ч амархан өршөөдөг. Нийтийн
анхааралд байж тэднээс эрч хүч, хэрэгтэй зүйлээ авч байдаг аж.

Найдвартай, хөдөлмөрч, шулуун шударга, даруу хүмүүс
голчлон хонин бор нүдтэй байдаг гэнэ.

Ногоондуу өнгийн нүдтэнгүүд үнэнч, шулуун, зарчимч бөгөөд
хартай. Ойр дотны хүмүүсийнхээ үнэнч бусыг үл тэвчигчид гэнэ. Цэвэр ногоон
өнгийн нүд эрүүл хүмүүст байгүй аж.

Ногоон саарал нүдтэнгүүд маш эрмэлзэлтэй, сэтгэлийн
тэнхээтэй. Гэхдээ тэд дуугаа хураах эсвэл хэрцгий зан авир гаргах магадлалтай.

Бараг цагаан гэхээр маш гэрэлтэй нүдний эзэд нь дуугаа
хураасан, эрүүл мэнд сайтай байхаас гадна нилээд гөжүүд, харамч гэгдэнэ.

Хүрэн саарал өнгийн нүдтэнгүүд нь  зоригтой, өөрийнхөөрөө зүтгэдэг, санаа муутай,
харин цэнхэр хөх өнгийн нүдний эзэн нь бардам, хувиа бодсон бас сэтгэлийн
хөөрөлтэй байдаг ажээ.

Цэнхэр нүдтэнгүүд гомдомтгой, мөрөөдөмтгий, сэтгэл
санааны хурдан өөрчлөлттэй бага зэрэг хөнгөн хүмүүс болж таарлаа.

Хүнийг судлан ажиглаж байхадаа, нүдний өнгө ба дотоод
сэтгэлийн эрчимийн хоорондын холбоо нь
өөрийн итгэл, хүч чадал, эрмэлзлэл чадавхийг төрөхөөс нь заяагддаг гэж
сэтгэл зүйчид тогтоожээ.

 Эх сурвалж: "NEWS WEEK" сонин №032

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж