via Амьдрах Ухаан, Амжилтын ХӨТӨЧ
Амжилттай
бас аз жаргалттай эсвэл зовлонтой золгүй хүмүүсийг бид харахдаа тэд угаасаа л
ийм хүмүүс гэж боддог. Гэвч энэ 2 төрлийн хүмүүс сэтгэл санааны энэхүү байдлаа
өөрсдөө бий болгож хэвшүүлсэн байдаг. Өөдрөг хүмүүс аз жаргалтай байдаг
амьдралын түмэн асуудлаас гэрлийг олж харан урагшилдаг. Гэтэл золгүй гутранги
ядуу зовлонтой хүмүүс энэ байдлаа өөрсдөө бий болгож хайрцагнаасаа гархыг
хүсдэггүй.
Сайн бизнес хийхэд сайн стратеги төлөвлөгөө
тусладаг. Яг энэ хандлагыг бид өөрсдийн амьдралын хөрсөнд суулгаж болно.
Амьдралаас юу хүсч буйгаа зөв тодорхойлж, түүндээ хүрэх төлөвлөгөө стратеги
боловсруулна. Аз жаргалд хүрэхийн тулд амьдралынхаа талбар бүртээ зорилго
зорилтуудыг гаргах хэрэгтэй. Гэхдээ энэ зорилтууд чинь хоорондоо уялдаа
холбоотой байх нь чухал. Амьдралдаа сэтгэл ханамжтай байдаг хүмүүсийг судлахад
тэдний албан тушаал, боловсрол, гэр бүл, оршин суугаа газар нутаг гээд бүх
амьдралын талбаруудын зорилтууд нь хоорондоо нягт уялдаатай байсан. Эдгээр
зорилтуудын нийлбэр нь сэтгэл ханамжийн 80 гаруй хувь нь болдог байна. Хэрэв
таны амьдралыг машинтай зүйрэлбэл 4 дугуй нь хоорондоо паралель уялдаатай
ажллахгүй бол таны амьдрал урагшлахгүй гэсэн үг юм. Тиймээс амьдралыхаа бүхий л
талбарыг зэрэг авч явахын тулд сайн төлөвлөгөө стратеги, хувийн зохион байгуулалт
хэрэгтэй. Сайн төлөвлөгөө бол үр дүнг улам бодитой болгож нотлон харуулдаг.
Тиймээс та “Амьдрах ухаан, амжилтын хөтөч” сургалтанд суралцаж аз жаргалдаа
хүрэх сайн стратеги төлөвлөгөөгөө гаргаарай!
Багш Н. Энхзаяа 2013-10-08