
Дорнод аймгийн Цагдаагийн хэлтсээс өнгөрсөн сарын сүүлчээр Хүүхдийн төлөө хэлтсийн дэргэдэх “Хүүхдийн хууль зүйн хороо”-той хамтран уулзалт зөвлөлгөөн зохион байгуулжээ. Тус зөвлөлгөөний үеэр гэмт хэрэг үйлдсэн насанд хүрээгүй этгээдэд Эрүүгийн хуулийн 69 дүгээр зүйлийг хэрэгжүүлэх, эрх зүйн зохицуулалтыг практикт хэрхэн хэрэглэх, гэмт хэргийн гэрч, хохирогч хүүхдүүдийн эрхийг хангах, хамгаалах, тэдэнд үзүүлэх үйлчилгээг хэрхэн өргөжүүлэх талаар харилцан санал солилцлоо. Уулзалтанд хууль хяналтын байгууллага, төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл хэлэлцэж буй үндсэн сэдвүүдээр мэдээлэл танилцуулан, хэлэлцснээр аймгийн Цагдаагийн хэлтсээс зөвлөлгөөний үеэр гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэн ажиллахаар болжээ.
Мөн аймгийн Засаг даргын 2011 оны үйл ажиллагааны үндсэн чиглэлд батлагдсан “Малын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх сан” байгуулах, Цагдаагийн алба хаагчдын соёл урлагийн арга хэмжээг сумын иргэд, байгууллагад хүргэх зорилгоор батлагдсан удирдамжийн дагуу Баян-Уул, Баяндун, Дашбалбар сумдад 11 алба хаагчийг томилон ажиллуулсан байна.
Б.Мөнгөнтуул