
Засгийн газраас өргөн бариад буй дээрх төсөлд 2014 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг дотоодын нийт бүтээгдэхүүний 35 хувь буюу 7 их наяд 270 тэрбум төгрөг, нийт зарлагыг 7 их наяд 686.3 тэрбум төгрөг байхаар тооцож төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 416.3 тэрбум төгрөгийн алдагдалтай буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 2 хувьтай тэнцэж байхаар заажээ. Ерөнхий сайд Н.Алтанхуягийн тодотгосноор төсвийн орлогыг бүрдүүлэхэд татвар хураалтыг эрчимжүүлэх бодлого барина. Төсвийн зардлыг хязгаарлахын тулд урсгал зардлуудыг тэвчих замаар 2013 оны төсвийн түвшинд багтаах чиг барьжээ.
Мөн төсвийн хөрөнгөөр баригддаг хөрөнгө оруулалтын өртөг жил ирэх тусам өссөн прогноз гарсанд анхаарч хөөсийг буулгах талд УИХ ажиллах шаардлага байгааг тэрээр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцох үеэрээ онцолсон юм. Тухайлбал, Сэлэнгэ аймагт анх 800 сая төгрөгийн төсөвт өртгөөр барьж эхэлсэн усан спорт цогцолборын барилга одоо 4.5 тэрбум төгрөг, 3.1 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театрын барилга 10 тэрбум төгрөг зарцуулж байж, ашиглалтад орох болж байгаа аж. Тэр байтугай нэг аймгийн гурван суманд баригдах 200 хүний суудалтай Соёлын төвийн барилгын төсөвт өртөг нь 1.1 тэрбум, 1.5 тэрбум, 3 тэрбум гэж гурван өөрөөр гарчээ. Эдгээрт үнийн хөөсрөл бий болсон байх магадлал өндөр аж. Хэрэв УИХ дээрх байдалд дүгнэлт хийж, үнийн хөөсрөлийг буулгах талд анхаарч ажиллахгүй бол 50 сургууль барих хөрөнгийг таван сургууль барихад зарцуулж татвар төлөгчдийн мөнгөөр гараа угаадаг муу жишиг тогтоох болж байгаа учраас дээрх асуудалд УИХ нухацтай хандах шаардлагатай болж буй юм.
Монгол Улсын эдийн засаг уул уурхайгаас илүү хамааралтай болсон нь эргээд нэгдсэн төсвийг төлөвлөхөд хүндрэл учруулж байна. Өөрөөр хэлбэл, дэлхийн зах зээлд эрдэс баялгийн үнэ өөдөө гарахгүй бол Монгол Улсад орж ирэх татварын орлого төлөвлөсөн хэмжээнд хүрэхгүй болж 2013 оны нэгдсэн төсөв 1.5 их наяд төгрөгөөр тасарсан шиг нөхцөл байдал ирэх онд мөн үүсэхгүй гэх баталгаагүй болгож буй юм. Хэдийгээр нөхцөл байдал амаргүй, тэр тусмаа ирэх онд дэлхийн зах зээлд эрдэс баялгийн үнэ өнөө жилийнхээс дээрдэхгүй дүр зураг гарч байгаа ч Засгийн газар олборлолтыг нэмэгдүүлэх талд анхаарч ажиллах зорилго тавьжээ. Уул уурхайн сайдын тайлбараар бол ирэх онд нүүрс олборлолтыг 39.1 сая тоннд хүргэнэ. Үүнээс 34 сая тонн нүүрсийг экспортод гаргахаар төлөвлөсөн байна. Харин эрдэс баялгийн үнийг дэлхийн зах зээл дэх үнээс дунджаар тооцжээ. Тухайлбал, алтыг нэг унци нь12690 ам.доллар, нүүрсийг 1 тонн 64.5 ам.доллар, зэсийг 6837 ам.доллар байхаар тооцсон бол цайрыг 1987 ам.доллар хэмээн төсөвт тооцжээ. Гэхдээ энэ үнэ бага байна гэсэн шүүмжийг УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд өгсөн. Үүнд Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр “Дэлхийн зах зээл дэх эрдэс баялгийн үнийг Монголчууд тогтоох боломжгүй. Тэр тусмаа Монгол Улсад зориулж алт, зэсийн үнийг өндөр байлгана” гэх дүрэм дэлхийн зах зээлд үйлчлэхгүй учраас дундажлан авсан үнэ, нэг их хол зөрөхгүй байх” гэсэн хариулт өгсөн. Гол нь эцсийн шийдлийг УИХ гаргах болохоор 2014 оны төсвийг батлах явцад дээрх үнэд өөрчлөлт орж болзошгүй байгаа юм.
Засгийн газраас ирэх онд цалин, тэтгэврийг нэмэхэд зориулж 200 гаруй тэрбум төгрөгийг төсөвт суулгажээ. Үүгээр бол төрийн албан хаагчдын цалин ес, тэтгэвэр, тэтгэмж 10 орчим хувиар нэмэгдүүлэх тооцоолол гарч байгаа юм. Гэвч цалин, тэтгэврийн нэмэгдлийг ирэх оны хэддүгээр сард гар дээрээ авахыг Ерөнхий сайд нууцаллаа. Ард иргэдийн хамгийн их сонирхох асуудлыг “Нууц”-ын зэрэглэлд хамааруулж үнийн өсөлттэй холбосон нь нэг талдаа хардлага төрүүлж, зарим гишүүний тооцоолсноор цалин, тэтгэвэр 4-5 хувиар нэмэгдэхээс хэтрэхгүй болж хувираад байна.
Мөн УИХ дахь МАН-ын бүлгээс цалин, тэтгэврийг 30 хүртэл хувиар нэмэгдүүлэх ёстой гэх байр суурийг барьж буй. Хэрэв дээрх санал төсвийн төслийг хэлэлцэх шатанд дэмжлэг хүлээвэл төсвийн зардлыг нэмэх шаардлагатай болно. Гол нь ямар зардлуудыг хасаж танаж 30 хувьд хүргэх вэ гэдэг шийдлийг бас УИХ олох ёстой.
Хуульд зааснаар УИХ 2014 оны нэгдсэн төсвийн тухай хуулийг ирэх арваннэгдүгээр сарын 15-ны дотор багтаан батлах үүрэг хүлээж байгаа юм. Тэр болтол гишүүд төсвийн хуулийг нухаж, усыг нь шахна.
Монгол Улсын 2014 оны нэгдсэн төсвийн тухай хуулийн төсөл хийгээд
дагалдан өргөн мэдүүлэгдсэн төслийн эхний хэлэлцүүлгийг хийж
дуусгаснаар, дараагийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Төсвийн
байнгын хороо болон Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд шилжүүлээд
байна.
Монгол Улсын 2014 оны нэгдсэн төсвийн тухай хуулийн төсөлд УИХ-ын гишүүд ямар байр суурь илэрхийлснийг онцлоё.
Монгол
Улсын 2014 оны нэгдсэн төсвийн тухай хуулийн төсөлд гадаад өрийг 10 их
наяд төгрөгт хүргэхээр оруулж ирж байгаа нь Төсвийн тогтвортой байдлын
тухай хуулийг зөрчихөд хүргэж байна. Гадаад өр найман их наяд төгрөг
байгаа, үүнийг 10 их наяд төгрөгт хүргэснээр дээрх хуулийг зөрчиж
байгаа.
Ерөнхий сайд та манай намын бүлгийн хуралд жил гаруй
өмнө оролцож байхдаа төрийн албан хаагчдын тоог нэгээр ч нэмэхгүй гэж
хэлж байсан. Гэтэл өргөн мэдүүлсэн энэ төсөлд орон тоо 3200-гаар
нэмэгдүүлээд ороод ирлээ, орон тоогоо цөөл. Бүх аймаг, орон нутаг дахь
орон тоогоо шүүж үзээд болиул.
Өнөөдрийн байдлаар ам.долларын
монгол төгрөгтэй харилцах ханш 1700 давж байна, гэтэл 2014 оны нэгдсэн
төсөвт 1400 гаар суулгаж. 300-гийн зөрүү гарч байна. Үүнийг ингэж
зөрүүтэй тусгаж болохгүй, бодитой тусгах ёстой. Тиймээс Засгийн газар
2014 оны нэгдсэн төсвийн тухай хуулиа буцаан татаж авч засч оруулж ирэх
хэрэгтэй, тэр хооронд УИХ-аар 2013 оны нэгдсэн төсөвт тодотгол хийе.
УИХ
дахь МАН-ын бүлэг 2014 оны нэгдсэн төсөвт ажил хэрэгч хандаж дүгнэлт
гаргасан. Дүгнэлт бол улстөржүүлэх маягаар хийсэн зүйл биш, алдаа
байгаагаа засаад явуулъя гэсэн санаа. Гэтэл Ерөнхий сайд та өчигдөр
МАН-ын дүгнэлтийг буруугаар ойлгож, буруугаар инээж, буруугаар
тайлбарласан. Гадаад өр ДНБ-ний 60 хувьд хүргэх тухай асуудал чинь өөрөө
Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг зөрчиж байгаа. Эл хуульд
өөрчлөлт оруулахдаа тулбал, УИХ-ын гишүүдийн гуравны хоёрын саналаар
дэмжлэг хүлээсэн цагт өөрчилнө. Гэтэл хуулийг өөрчлөөгүй байхад гадаад
өрийг 60 хувьд хүргэхээр 2014 оны төсвийн хуулийг өргөн мэдүүлснээрээ
хууль зөрчөөд байна.
Ерөнхий
сайд та Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг зөрчсөн төсөв оруулж
ирчихээд хууль зөрчөөгүй гээд сууж байгаа тань үнэхээр хэтэрч байна. Та
дахин, дахин худал ярьж ард түмнийг төөрөгдүүлж байна. Төсвийн
тогтвортой байдлын тухай хуульд Гадаад өр ДНБ-ний 40 хувиас дээш гарч
болохгүй гэж заасан нь алсаа харж тооцоолол хийж оруулсан тоо. Үүнээс
цааш хэтэрвэл 60 хувь болбол улс дампуурна. Цаг үе өөрчлөгдсөн, Хуучны
Зөвлөлт шиг өр цайруулдаг орон байхгүй болсон, бүгд алданги тооцож өр
бодно. Бидний дараа галав юүлж байсан ч яах вэ гэдэг байдлаар хандаж
болохгүй.
албаныхны орон тоо хэд болчихоод байгаа билээ, та анх төрийн албаны орон
тоог нэгээр нэмэгдүүлбэл би албан тушаалаасаа огцорно гэж мэдэгдэж
байсан. Түүгээр бол та хэд, хэдэн удаа огцрохоор боллоо. Яамдын сайд
нарын зөвлөх хэд байсан, хэд болов, Засаг даргын нарын орлогч хэд болов,
Нийслэлийн орон тоог хар хэд болж нэмэгдээд байгаа вэ. Өмнө хэлснээ
мартчихаад сууж байх хооронд энэ улс дампуурч байна.
нэгдсэн төсвийг батлахад нэгхэн сарын хугацаа үлдлээ, энэ хооронд дахиж
янзлаад оруулж ирэх хэрэгтэй. Ардчилсан намын гишүүдийг би гайхаж
байна, өмнө нь та бүхэн ажил хариуцсан сайд нь алга гээд төсвийн хуулийг
хэлэлцэх болоход завсарлага авчихаад явдаг байсан, одоо түүн шигээ
хариуцлагатай бай.
Ерөнхийлөгч мөн 2014 оны нэгдсэн төсвийн төсөл боловсруулсан байдлыг судалж үзээд, хоригоо тавиач ээ гэж хүсэх байна.
2014
оны нэгдсэн төсөвт, төсвөөс гадуурх зардал маш их байна, оруулах
хэрэгтэй. Тэгэхгүй бол төсвийн алдагдал буруу гарна, 20 хувь давж
болзошгүй байна. Ерөнхий сайд та өчигдөр УИХ-д 2014 оны нэгдсэн төсвийн
танилцуулгыг хийхдээ хүндэтгэлгүй хандсан.
Энэ араншингаа татаач ээ, ингэж болохгүй. УИХ өөрөө ялсан намын даргын гарт явж болохгүй.
УИХ өөрөө төрийн эрх барих дээд байгуллага гэдэг логик цаасан дээр үлдэж байна шүү дээ.