Чуулганы хуралдаан 10.00 цагт эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2013.10.11-нд нийтлэгдсэн

Чуулганы хуралдаан 10.00 цагт эхэлнэ

УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар  2014 оны Төсвийн төсөл болон дагалдах хуулийн төслүүдийг хэлэлцэж, анхны хэлэлцүүлгийг өрнүүлсэн. Өнөөдрийн чуулганы хуралдаан 10.00 цагт эхэлж, УИХ-ын гишүүд саналаа илэрхийлэх юм. 2014 оны Төсвийн төслийг Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг танилцуулсан бөгөөд УИХ-ын гишүүд асуултдаа хариулт авч, тодруулга хийсэн.

2014 оны төсвийн төслийг дахин засварлаж оруулах ёстой гэсэн байр суурийг сөрөг хүчний зүгээс  гаргаад байгаа билээ. 2014 оны Төсвийн төслийг өнөөдөр үргэлжлүүлэн хэлэлцэнэ.  Мөн “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2014 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл болон бусад төслүүдийг хэлэлцэх юм.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж