Монгол банк хууран мэхлэлтийг дэмжиж байна

Хуучирсан мэдээ: 2011.04.27-нд нийтлэгдсэн

Монгол банк хууран мэхлэлтийг дэмжиж байна

Монгол банк хууран мэхлэх үйл ажиллагааг дэмжиж байна

Юуны түрүүнд би Д.Энхтайван болон Д.Энхжаргал нарын тодорхойлж байгаа шиг мөнгө угааж Трансбанкыг үгүй хийчихээд Монгол төдийгүй олон улсад эрэн сурвалжлагдаж байгаа гэмт хэрэгтэн биш юм. Би Швецарь болон Европын банкнуудад 40 гаруй жил ажиллаж ирсэн банкир хүн гэдгээ хэлэх нь зүйтэй болов уу.

 Би хэдийгээр өөрийн хувийг бусдад худалдсан ч Д. Энхтайван, Д. Энхжаргал нар намайг хууран мэхэлсэн шигээ Монголын нийт ард иргэдийг хууран мэхлэхийг нь зүгээр сонсоод байж чадсангүй.  Сүүлийн үед Д. Энхтайван нь өөрийгөө Транс банкны ТУЗ-ын дарга хэмээн худал хэлж олон нийтийг төөрөгдүүлээд зогсохгүй Трансбанкны харилцагч нарыг ч хууран мэхэлсээр байна. Тэр намайг болон миний хувьцааг худалдаж авсан “Оюуны Ундраа” компанийг ор үндэсгүй гүтгэж, бидний нэр хүндэд бүдүүлгээр халдаж байгаад би үнэхээр харамсаж байна.

“Оюуны Ундраа” Компани бол санхүүгийн өндөр чадвахитай, гадаадын менежментын багийг удирдлагадаа ажиллуулж, олон улсын бизнесийн стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж буй Монголын компаниудын нэг гэж би дүгнэдэг. Тэд “Оюуны Ундраа” компанийг надад төлбөрөө бүрэн төлөөгүй гэж гүтгэдэг. Гэтэл бидний хооронд ямар нэгэн төлбөр тооцооны асуудал байхгүй шүү дээ. Би 40 жил банкир хийчихээд өөрийн хөрөнгийг бусдад зүгээр  шилжүүлээд өгчих нэгэн биш. Бид маш ажил хэрэгч хүмүүс тул худал зүйлээр тоглож хайран цаг заваа үрэх шаардлага байхгүй юм.

Монгол Банкны дэд Ерөнхийлөгч байсан Д. Энхжаргал 2006 онд Лондон хотод Монгол банкны төлөөлөгчөөр ажиллаж байхдаа анх миний найзуудаар дамжуулан надаас өөрийн банкиндаа хөрөнгө оруулалт хийхийг гуйсан. Тухайн үед Монгол банкаас  арилжааны  бүх банкнуудыг 2006 оны 3 дугаар сарын 31-ээс өмнө өөрсдийн дүрмийн санг 8 тэрбум төгрөгөөс доошгүйгээр өсгөх тушаал гарсан байсан. Тэр өөрийн банкыг дампууруулахгүйн тулд надаар хөрөнгө оруулалт хийлгэх гэж маш ихээр хичээсэн бөгөөд эцэст нь би түүнд итгэж Монгол банкнаас дүрмийн санг өсгөх тухай тушаалын эцсийн хугацааны өмнөх өдөр түүний банкинд  хөрөнгө оруулалт хийсэн.

Гэтэл Хөрөнгө оруулалтаа хийснийхээ дараа би Д.Энхжаргал болон түүний ах Д.Энхтайван нар  надад банкны хуурамч дүрмийг өгч намайг мэхэлсэн болохыг, мөн банкны зээлийн багцны 50% аас дээш хувь нь найдваргүй зээл байсныг ч тэд нуун дарагдуулсан байсныг олж мэдсэн.

Хэдийгээр би хууран мэхлэгдсэн ч гэсэн үүнийг том асуудал болгохыг хүсээгүй бөгөөд энэ банкыг хөгжүүлэхийн тулд хамтран ажиллахыг хичээсэн. Харамсалтай нь Монгол банкны дэд ерөнхийлөгч байсан Д.Энхжаргал албан тушаалаа урвуулан ашиглаж 2009 оны 5 дугаар сарын 20 ны өдөр Монгол банкны Ерөнхийлөгч Пүрэвдоржоор А/24 тоот хууль бус тушаал гаргуулж Гүйцэтгэх Захирал Новожилов болон Бадрал нарыг ажлаас нь халуулсан, харин түүний ах Д.Энхтайван нь хуулийн байгууллага дахь өөрийн танил талаа ашиглан банкны хяналтыг хууль бусаар гартаа авсан.

Үүнээс гадна тэд банкны болон банкны зээлийн барьцааны их хэмжээний хөрөнгийг өөрсдийн ах дүүгийн нэр дээр хулгайгаар шилжүүлсэн. Д.Энхжаргалын дүү Д.Оргилмаа болон тэдний бэр эгч, одоо банкны хууль бус гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа К.Зейништэй хамтран банкны үйлчлүүлэгчдийн гарын үсгийг хуурамчаар үйлдэж банкнаас их хэмжээний мөнгө болон хуурамч зээлийг гарган залилж байсан.

Тэд 51хувийн хувьцаа эзэмшигч байсан намайг 2008 оны сүүлээс эхлэн 2 жил банкны үйл ажиллагаанд оролцуулаагүй бөгөөд Трансбанк 2008 оны сүүлээс хойш өнөөг хүртэл зөвхөн Д.Энхтайван , Д.Энхжаргал нарын хууль бус удирдлагад 100 хувь бий. Түүний нэгэн адил “Оюуны Ундраа” компани ч бас банкны үйл ажиллагаанд өнөөг хүртэл оролцож чадахгүй байгаа юм.

2009 онд би өөрийн хувьцааг тэдэнд  зарах эсвэл тэдний хувьцааг худалдан авах тухай саналыг олон удаа тавьсан боловч тэд хуульд заасан хугацаанд ямарч хариу өгөөгүй. Учир нь тэд намайг айлган сүрдүүлж, зохиомол хэрэгт хийгээд түүний дараа миний хувьцааг хууль бусаар авах цорын ганц зорилготой байсан бөгөөд түүнийгээ биелүүлэхийн тулд юу ч хийхэд бэлэн байсан юм. Тийм ч учраас надад тэдэнтэй хамтарч ажиллах ямарч боломж байхгүй гэдгийг би маш сайн ойлгосон байсан.

Энэ удаад би Монголчуудад зөвхөн үнэнийг хэлж, Д.Энхтайван болон түүний дүү Д.Энхжаргал нарын үнэн нүүр царайг, Монгол банкны хууль бус ажиллагааны хамтаар илчлэхийг хүссэн юм. Д.Энхжаргал нь одоо Монголбанкыг Европт төлөөлөн Лондонд суудаг. Д.Энхжаргал нь зөвхөн намайг мэхлээд зогсохгүй, Монголбанкны нэрийг барьж өөрийн хууль бус үйлдлээ хийдэг нэгэн. Би Д.Энхжаргалыг шударга дүр эсгэсэн, цагаан захтай луйварчин гэж хэлмээр байна. ХаринТүүний ах Д.Энхтайван бол хэн ч итгэхээргүй залилагч бөгөөд өчүүхэн мөнгөний төлөө гэм зэмгүй хүмүүсийг хөнөөхөөс ч буцахгүй өөдгүй нэгэн гэдгийг ч бас хэлъе.

Д.Энхжаргал эхлээд өөрийн гэр бүлдээ туслаж байгаа банкны өндөр албан тушаалтан мэтээр миний итгэлийг авч, сүүлд нь хууль бус үйлдлийн гол тоглогч бас хамтрагч нь болж намайг луйвардсан. Одоо тэр Европт Монголбанкны албан ёсны төлөөлөгч нэрийн дор яг намайг хуурсан шигээ дахин өөр хөрөнгө оруулагчдыг хууран мөнгө авч “Оюуны Ундраа” компанид зарсан миний хувьцааг авахыг санаархаж байгаа мэдээг авсан. Д.Энхжаргал бол хүмүүсийг хууран мэхлэх онцгой чадвартай. Тэр маш боловсролтой дүр эсгэж, баян чинээлэг хатагтай шиг хувцаслан бусдыг залилан мэхэлдэг.  

Би Д.Энхжаргал түүний ах Д. Энхтайван нарын хууль бус үйл ажиллагааг зогсоож, “Трансбанк”-ны үйл ажиллагааг хуулийн дагуу явуулах талаар Монгол банкинд маш олон хүсэлт, шаардлагыг хүргүүлж байсан ч харамсалтай нь Монгол банкны удирдлага зөвхөн Д.Энхжаргалын хууль бус заавраар ажилладаг. Би буцаж очоод Д.Энхжаргал гэгч нь Монгол банкны төлөөлөгчөөр томилогдож зөвхөн өөрийн хувийн ашиг сонирхлын төлөө бусдыг хууран мэхэлдэг, мөн Монгол банк ч түүний хууль бус үйл ажиллагааг дэмжин гадаадын хөрөнгө оруулагчдыг хохироодог учир харилцахгүй байхыг сануулж, Европ болон олон улсын санхүүгийн байгууллагуудад албан ёсоор мэдэгдэх болно. Монгол банкны хууль бус үйл ажиллагааны талаар ч олон улсын холбогдох байгууллагуудад мэдэгдэх болно.                                                             

В.Армин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж