Шенгенийн гэрээ өөрчлөгдөх бололтой

Хуучирсан мэдээ: 2011.04.27-нд нийтлэгдсэн

Шенгенийн гэрээ өөрчлөгдөх бололтой

Африкийн орнуудад гарсан бослого тэмцлийн “шуурганаар уруудагсад” болох Тунис зэрэг орны олон мянган дүрвэгсэд Италиар дамжин Франц руу нэвтрэхийг оролдсоноос болж зөвхөн энэ хоёр орны төдийгүй Европ тивийн хэмжээнд томоохон асуудал үүсэхээр болж эхэллээ.  Итали улс энэ оны эхэн үеэс өдийг хүртэл нийтдээ 25 мянга гаран африкийн дүрвэгсдэд виз олгон өөрийн хилийг нэвтрүүлээд зогсолгүй хөрш Францад нэвтрэх боломж олгосон нь францчуудын уур унтууг хүргэсэн байна. Учир нь Европын ихэнх орнуудад үйлчилж байгаа Шенгенийн гэрээгээр тус гэрээнд нэгдсэн аль нэг улс виз олгосон л бол бусад нь ч мөн чөлөөтэй нэвтрүүлэх үүргэ хүлээдэг билээ. Харин Франц бол тэдгээр олон мянган дүрвэгсдийн аялалых нь гол зорилго болж байгаагаас ийм асуудал гарчээ. Дүрвэгсдийн дийлэнх болж байгаа тунисчуудын хамаатан садан нь гээд тэдний түшиж тулахаар зорьсон цагаачид үндсэндээ Францад амьдарч байгаа юм .

Иймээс уурлаж бухимдсан Францын ерөнхийдөгч Саркози Италийн ерөнхий сайд Берлусконитой уулзаж ,үүсээд байгаа асуудлыг хэрхэн зохицуулах талаар өчигдөр зөвлөлдсөн байна. Энэ уулзалтын дараагаар тэд Европын холбооны удирдах албан тушаалтнуудад хандаж хамтран захидал бичиж илгээжээ. Тэдний илгээсэн захидлын агуулга нь үүсээд байгаа хүндрэлтэй нөхцөл байдплыг харгалзан Шенгенийн гэрээний дагуу мөрдөж байгаа зохицуулалтыг эргэн харахыг хүсчээ. Мөн дүрвэгсэдтэй холбоотой асуудал хүндэрвэл Шенгенийн гэрээнд хамрагдсан орнуудын хилийн дагуу түр хугацааны хилийн шалган нэвтрүүлэх хяналтын харуулыг дахин бий болгож “Шенгенийн виз” эзэмшигчдийг хянаж зохицуулдаг болох асуудлыг ч захидалд дурджээ.

Францын ерөнхийлөгч энэ бүхний дараа хийсэн мэдэгдэлдээ. Шенгенийн гэрээ нь цаашид оршин тогтнохын тулд өөрчлөгдөх л хэрэгтэй гэж  үзэж байгаагаа илэрхийлжээ.

Видеог ЭНД дарж үзнэ үү
М.Наст
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж