Иргэдийн төлөөлөгчид хуралдав

Хуучирсан мэдээ: 2011.04.27-нд нийтлэгдсэн

Иргэдийн төлөөлөгчид хуралдав

Дорнод аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн ээлжилт бус хуралдаан энэ сарын 26-нд боллоо. Хуралдаанаар Чойбалсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг шинэчлэх, концессийн гэрээгээр гүйцэтгэх ажлын жагсаалтыг батлах, аймгийн сүлд дууны мэдээлэлтэй танилцуулах, “Халхгол” төслийг танилцуулах, нэрэмжит болгох тухай гэсэн асуудлуудыг хэлэлцлээ. Мөн дээрх асуудлуудтай холбоотой мэдээ мэдээллийг аймгийн Газрын харилцаа,  барилга хот байгуулалтын газрын дарга Д.Дамдинбазар, аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Д.Жаргал, “Халхгол” төслийн мэргэжилтэн М.Ариунболд, Чойбалсан сумын Засаг дарга Ц.Ариунболд нар дэлгэрэнгүй мэдээлэл хийлээ.

 Б.Мөнгөнтуул

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж