Валютын ханш эргээд чангарав

Хуучирсан мэдээ: 2010.04.14-нд нийтлэгдсэн

Валютын ханш эргээд чангарав

Өнөө өглөөний байдлаар Найман шарга худалдааны төвд ам.долларын ханш 1400 төгрөгт хүрсэн байлаа. Энэ сарын эхний долоо хоногт ам.доллар 1360 төгрөг хүртлээ буурч байсан бол өнөөдрөөс эхлэн эргээд 1400-ийн босго давж эхэлжээ. Мэргэжилтнүүд үүнийг нэг их огцом өсөлт биш гэж байгаа ч иргэд ам.доллар чангарч байна гэж ярилцаж байна. Монголын хувьд хаврын улиралд ерөнхийдөө ам.долларын ханш сулардаг. Барилга болон уул уурхайн олборлолт ихэсч бизнесийн эргэлт идэвхждэг учир ам.долларын нийлүүлэлт ихэсч ханш буурдаг гэж мэргэжлийн хүмүүс өмнө нь тайлбарлаж байсан билээ.
Харин Монголбанкны ханш 1385 төгрөг байгаа юм байна. Ам.доллар ч гэлтгүй бусад гадаад валютын ханш мөн 10 хоногийн өмнөхөөс харьцангуй өсчээ. БНХАУ-ын мөнгөн дэвсгэрт юань эргээд 203-205 төгрөгийн ханштай байгаа бол евро мөн 2100-2200 төгрөгт хүрч ханш нь чангарчээ. ОХУ-ын рубль 48-50 төгрөг, БНСУ-ын вонн 1,26-1,35 төгрөгт хэлбэлзэж байна.

Д.Цээнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж