Эдвард Сноудений эцэг ОХУ-д иржээ

Хуучирсан мэдээ: 2013.10.10-нд нийтлэгдсэн

Эдвард Сноудений эцэг ОХУ-д иржээ

АНУ-ын Тагнуулын төв агентлагийн олон сая нууц мэдээллийг задруулснаас болж эх орноосоо дүрвэсэн Эдвард Сноуден ОХУ-д орогноод хоёр сарын нүүр үзээд байна. Энэ хугацаанд ОХУ түүнийг АНУ-ын албаныханд шилжүүлэн өгөлгүй, аюулгүй байдлыг нь хангасаар байгаа юм. Тэгвэл өчигдөр Эдвард Сноудений эцэг хүүтэйгээ уулзахаар ОХУ-д хүрэлцэн ирсэн байна. Лон Сноуден Москвад ирээд байгаа боловч хараахан хүүтэйгээ биечилж уулзаагүй байгаа ба хүүгийнхээ өмгөөлөгчтэй уулзаж ярилцсан байна.  Тэрээр ОХУ-д ирснийхээ дараа сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа хүүгээ аюулгүй, хамгаалалтад байгаад маш их талархаж буйгаа мэдэгджээ.

Өдгөө 30 настай Эдвард Сноуден  өнгөрсөн наймдугаар сард Шереметьево олон улсын нисэх онгоцны дамжин өнгөрөх бүсэд долоо хоносны эцэст ОХУ-ын талаас түүнд түр орогнол олгосон юм. Тэрээр ОХУ-д түр орогнож байх хугацаандаа ч “The Guardian”, “Washington Post” зэрэг сонинуудаар дамжуулан АНУ-ын Тагнуулын төв агентлаг Вашингтонд байрлах зарим орны Элчин сайдын яамдуудыг чагнаж, танддаг тухай мэдээллийг цацаж, томоохон дуулиан дэгдээгээд амжсан. АНУ-ын хууль хяналтынхан Эдвард Сноуденийг Засгийн газрын өмчийг хулгайлсан, батлан хамгаалахын нууц материалыг задруулсан, тагнуулын нууц материалд зөвшөөрөлгүй нэвтэрсэн зэрэг олон хэрэгт ял, шийтгэл төлөвлөөд байгаа юм.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж