Увс аймаг дахь УИХ-ын сонгуулийн үеэр сонгуулийн хууль зөрчсөн эсэх тухай хэрэг бүх шатны шүүхээр хэлэлцэгдсэн бөгөөд өдгөө сонгогдоод буй Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нарыг эргүүлэн татах эсэх шийдвэрийг Сонгуулийн Ерөнхий хороо шийдэхээр болж, судлагдаж буй билээ. Тэгвэл энэ асуудлаар өнөөдөр нэр бүхий найман иргэн өргөдөл гаргаж Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нарт санал өгүүлэх зорилготой мөнгө авсан гэдгээ мэдэгдсэн байна.
Б.ЭНХ