Их Британийн дараа нь АНУ-ын түүхий эдийн “саалийн үнээ” гэж тооцогдож
ирэв. Гэсэн ч тэр нь хамгийн хөрөнгөтэй, хамгийн хөгжилтэй орнуудын нэг
болоход саад болсонгүй.
Альберта мужийн Атабаскийн битумын элснээс нефть олборлолтын ерөнхий зураглал. Фото: Jørgen Schyberg / Flickr
Канад
нь газар нутгаараа дэлхийн хоёр дахь том орон. Түүний газар нутгийн
ихэнх нь хойд өргөрөгт хамаарч, “хүн амьдрах орчин биш” гэж хэлэгдэж
иржээ. Тэгээд ч Канадын хүн амын нягтрал нь дэлхийд сүүлийн байрт ордог.
XX-XXI зууны түүхий эдийн хөөрөл нь байдлыг өөрчилж канадчууд асар
уудам нутгийнхаа үнэт нөөцийг мэдэрчээ.
Альберта мужийн Форт-Мюррей хотын ойролцоох нефтийн элсэн орд. Фото: Jeff McIntosh / AP
Хэрэв
XX зуун хүртэл Канадын үндсэн баялаг нь ой мод, улаан буудай, загас
гэж тооцогдож ирсэн бол нэн шинэ түүхэнд нефтийн баялаг давамгайлж
эхлэв. 1970-аад оноос битумын гэх элснээс нүүрс устөрөгчийг олборлож
эхэлсэн байна. Хар алтны үнэ дэлхийн зах зээлд нэмэгдсний улмаас тус
орон 2000-аад онуудад битумаас нефть гарган авах нь ашигтай болж, тус
орныг өнөөдрийн өндөр хөгжилд хүргэжээ.
Фото: Mark Ralston / AFP
Өдгөө
Канад өдөрт 3,5 сая баррель нефть олборлон, энэ талаараа дэлхийд
зургадугаарт орж байна. Дээр хэлэгдсэн хэмжээний тал хувийг битумын
элснээс гарган авдаг. Тийм нефтийн том орд нь тус орны хойд нутгийн
Альберта мужид нэгэн голын нэрээр нэрлэгдсэн Атабаскийн орд юм.
Фото: Mark Ralston / AFP
Атабаскийн
олборлогдсон нөөц нь 23 тэрбум орчим тонн болж байгаа бөгөөд ихэнх
үнэлгээгээр тэр нь Оросын бүх нөөцөөс хамаагүй давуу аж. 1990-2000
онуудад хийгдсэн хайгууль нь Атабаскийн нефтийн элс ба бусад ордуудын
нөөцөөр Канадыг Саудын Арабын дараа дэлхийд хоёрдугаарт оруулж байна.
Нунавут нутгийн Бейкер-Лейкийн ордоос олдсон алтан цул. Фото: Chris Wattie / Reuters
Битумын
элснээс нефть олборлох нь өртөг өндөртэй, нэг баррелийн олборлолтын
зардал газар нутгаасаа хамаарч 50-90 доллар ажээ. Дэлхийн нефтийн зах
зээлийн уналт эхэлбэл Канадын эдийн засагт том хохирлыг авчирна гэсэн
үг. Гэхдээ одоогоор түүнд санаа зовох зүйлгүй.
Квебек мужийн асбестийн олборлох уурхай.
Фото: Mathieu Belanger / Reuters
Канадын
газар нутгийн хэвлий нь төмөр, алт, никель зэргийн бусад ашигт
малтмалаар баялаг. Канад нь газрын ховор элементыг оруулаад бараг бүх
металлын тэргүүлэх экспортлогч юм.
Фото: Geraldine Woessener / AFP
Уран
нь тус орны эдийн засагт нефтийн адил чухал. Энэ цацраг идэвхт бодисын
олборлолтоор Канад дэлхийд тэргүүлж, цөмийн цахилгаан үйлдвэрлэгч
орнуудыг хангадаг.
Саскачеван муж дахь Cameco компанийн эзэмшлийн Макартур-Ривер гэх ураны уурхай. Фото: Dave Stobbe / Reuters
Хойд
Саскачеваны гурван ордоос Канадын бүх ураныг олборлодог. Өмнө нь
баруун хойд нутгийн Онтарио мужийн нутгаас уран олборлож байлаа.
Британийн Колумби гэх мужид цөмийн цацраг идэвхт бодисын эсрэг хүчтэй
эсэргүүцэл байснаас уран олборлохыг хориглосон байна.
Квебекифйн усан сан.
Фото: Axel Drainville / Flickr
Нүүрс
устөрөгч, уран хангалтай ч Канад сэргээгдэх эрчим хүчийг идэвхтэй
хөгжүүлж байгаа. Тус орны хэдэн мянган нуур цөөрөм голууд нь усан
цахилгаан станцыг өргөнөөр хөгжүүлэх боломжийг өгдөг.
Ниагара мөрний усан цахилгаан станц
Фото: David Duprey / AP
Хятад,
Бразилийн дараа Канад нь усан цахилгаан станцынхаа хүчин чадлаар
дэлхийд гуравт ордог. Манитоба, Квебек, Британийн Колумби зэрэг мужууд
цахилгааны хэрэглээнийхээ 90 хувийг Усан цахилгаан станцаар
үйлдвэрлэдэг.
Британийн Колумби мужийн Ванкувер хотоос зүүн тийш орших ферм. Фото: Andy Clark / Reuters
Олборлох
үйлдвэрлэлээр тэргүүлэх болсон ч Канад улс хэрхэн зах зээлд гарсанаа
мартдаггүй. Тус орон нь хөдөө аж ахуйн үйлдвэрлэлээр ч бас дэлхийд
тэргүүлдэг. Дэлхийн нэгдүгээр дайн эхэлтэл Канадын улаан буудай европт
нийлүүлэгдэж байжээ. Одоо тус орны хөдөө аж ахуй нь технологийн талаасаа
бас тэргүүлэгч бөгөөд бүтээгдэхүүний чанар хамгийн сайнд тооцогддог.
Фото: Todd Korol / Reuters
Улаан
буудай нь тус орны экспортын эхний 10 бүтээгдэхүүний нэг юм. 2011 онд
15 сая тонн буудай экспортлосон нь Европын холбооны нийлбэр экспорттой
тэнцэж байлаа.
Фото: Mark Blinch / Reuters
Канадын
эрдэнэ шиш, овъёос, үр тариа чухалт тооцогддог. Мөн тэжээлийн ургамал
үйлдвэрлэж, тариалангаасаа этонолын спирт гарган авдаг.
Фото: Shaun Best / Reuters
Канадын
Засгийн газар хөдөө аж ахуйгаа хөгжүүлэхэд ихээхэн анхаарч,
фермерүүдийн боловсролыг нэмэгдүүлэх, үржлийн сайн чанарын мал өсгөхөд
нь улсаас тусламж үзүүлдэг.
Альберта мужийн фермер.
Фото: Reuters
Канадын
хөдөө аж ахуй ба бусад салбаруудын гол түнш нь АНУ. АНУ-д Канадын
экспортын дөрөвний гурван нь ноогддог. Хил зэргэлдээ үйлдвэрлэлийн
үндсэн төвүүд нь ойр учраас Канад АНУ-аас ихээхэн хамааралтай.
Манитоба муж, цангис жимсний хураалт.
Фото: Mathieu Belanger / Reuters
Канадын
худалдааны гол түншүүдийн тоонд АНУ-аас гадна Европын холбоо, Хятад
ордог. Хятадууд тус оронд идэвхтэй хөрөнгө оруулалт хийж байгаа. Хоёр
орны хооронд хамгийн том арилжааг 2011 онд хийсэн юм. Тэр үеэр Sinopec
гэх хятад компани битумын нефть олборлох Syncrude Canada компанийн 10
хувийг худалдан авчээ.
Британийн Колумби. Экспортод гаргахаар бэлтгэсэн мод. Фото: Richard Lam / CP / AP
Түүхий
эд, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл тус орны гол салбарууд гэвэл бас л учир
дутмаг ойлголт болно. Канадын үйлдвэрлэл нь өөрсдийн хэрэгцээг хангахад
чиглэсэн бөгөөд дэлхийд хамгийн өндөр технологи, хүчин чадалтайд
тооцогдоно.
Автомобилийн Chrysler үйлдвэр.
Фото: Mike Cassese / Reuters
Аж
үйлдвэрийн гол салбаруудын тоонд автомашины болон төмөрлөгийн
үйлдвэрүүд ордог. Америкийн GM, Chrysler, Ford зэрэг үйлдвэрлэгчид
эдгээр салбарт чухал үүрэгтэй.
Q400 оннгоц угсрах үйлдвэр.
Фото: Mark Blinch / Reuters
Канадын
аж үйлдвэрийн гол бахархал нь нисэх онгоцны үйлдвэрлэл. Bombardier
компани дэлхийн зах зээлд хүчтэй байр суурийг эзэлж, орон нутгийн
нислэгийн онгоцуудыг үйлдвэрлэдэг.
Ниагарийн хүрхрээ. Фото: Sastha K L / Flickr
Хүн
амын сийрэгжилт нь нэг талаас ашигтай. Учир нь байгалийн баялгийн
хуваарилалт цөөн хүнд хийгдэж байна гэсэн үг. Нөгөө талаасаа цаг уурын
эрс тэс уур амьсгалтай тус оронд дэд бүтцийг хөгжүүлэн барьж байх нь
хүндрэлтэй.
Торонто
Фото: tsaiproject / Flickr
Канадад олон сая хүнтэй хот байхгүй бөгөөд хэдэн том хотууд нь эдийн засгийн чухал төвүүд болдог. Тэдний нэг Торонто хот юм.
Квебекийн түүхэн төвийн хэсэг дэх дүүрэг.
Фото: Bob August / Flickr
Торонтогийн гол өрсөлдөгч нь франц хэлтнүүдийн төв Монреаль хот. Энэ орны хамгийн их Европжсон хот нь Квебек.
Эдмонтон 30 хэмийн хүйтэнд. Фото: Andy Clark / Reuters
Тус
орны эдийн засаг нь төв болон баруун мужуудад тулгуурладаг. Тэнд
байгалийн баялаг ихтэй. Альберта муж хэдэн жилийн турш тэргүүлдэг ба
Калгари, Эдмонтон хотууд нь хамгийн хурдан хөгжиж байна.
Ванкуверийн Даунтаун
Фото: Andy Clark / Reuters
Хадат
уулсаас өмнө зүгт цаг уур зөөлөрч байдаг. Бараг нэг өргөрөгт оршдог ч
Ванкувер хотоос Квебек нь хамаагүй хүйтэн. Одоо Ванкувер хот нь Канадыг
зүүн өмнөд Азитай холбосон худалдааны төв юм.
Фото: Alvaro Tamayo / Flickr
Канад
өөрийн байгалийн баялгаа хөгжилдөө чиглүүлж чадсан дэлхийн цөөн
орнуудын нэг болж байна. Эрүүл мэндийн салбар нь гэхэд л АНУ-тай
харьцуулахад олонд хүртээлтэй. Хоёр орны ДНБ хэмжээгээр адил ч
хуваарилалт нь тэгш тараалттай.