“Яргуй-2011” наадмын шилдгүүд тодорлоо

Хуучирсан мэдээ: 2011.04.27-нд нийтлэгдсэн

“Яргуй-2011” наадмын шилдгүүд тодорлоо

Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, Боловсролын тэргүүний ажилтан Э.Баярсайхан агсаны нэрэмжит “Яргуй-2011” наадам энэ сарын 22-24-ны өдрүүдэд Дорноговь аймгийн “Саран хөхөө” театрт боллоо. Уг тэмцээнд нийт 14 сумын 18 сургуулийн 600 гаруй  өсвөрийн  авъяастан  оролцсон бөгөөд шүүгчээр  Төрийн соёрхолт, урлагийн гавъяат зүтгэлтэн С.Сүхбаатар, Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын концертмистер, Урлагийн гавъяат зүтгэлтэн н.Нарангэрэл, Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын найрал дууны багш, хөгжмийн зохиолч н.Алтантуул нар  ажилласан юм. Наадмын   Тэргүүн  байр  ерөнхий боловсролын II дугаар  сургууль, дэд  байрт  ерөнхий  боловсролын I дүгээр  сургууль,  гуравдугаар байрт Сайхандулаан  сумын ерөнхий боловсролын сургууль  шалгарлаа.  Харин шилдэг багшаар II  сургуулийн дуу хөгжмийн багш н.Цэндсүрэн, Эрдэнэ сумын дуу хөгмийн багш н.Энхжаргал, Сайхандулаан сумын багш н.Түмэндэмбэрэл нар шалгарлаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж