Хөгжим хөгшрүүлэхгүй

Хуучирсан мэдээ: 2011.04.27-нд нийтлэгдсэн

Хөгжим хөгшрүүлэхгүй

Урлагийнхныг өтөлж, хөгширдөггүй хүмүүс хэмээн ярьдаг. Учир нь юундаа байдаг юм бол оо? Магадгүй дуу, хөгжмийн ид шид байх. Канзасын их сургуулийн эрдэмтэд хөгжим хүний оюун ухааныг хөгшрүүлэлгүй, ой санамжийг муутгахгүй байлгадаг гайхамшигтай чадалтай гэдгийг нотолжээ.


Ямар нэг өвчин хуучгүй 70 өндөр настанг тэд хөгжмийн боловсролоор нь гурван бүлэгт хуваан ангилжээ. Хөгжмийн ямар ч мэдлэг, туршлагагүй нэг хэсэг, хөгжим байнга сонсдог нэг хэсэг, хөгжмийн ямар нэг зэмсгээр тоглодог гурав дахь хэсэг. Тэгээд тэдний дунд ой санамж шалгах тест явуулжээ. Хөгжим тоглодог хүмүүс хамаагүй өндөр оноо авч. Хүний нэр, тоо баримт гээд нарийн ширийн зүйлсийг санахдаа хамаагүй илүү байсан гэнэ. Гэтэл хөгжимтэй огт холбоогүй хүмүүс тун бага оноо авчээ.


Эрч хүчтэй, ой ухаан сайтай хөгшрөхийн тулд хөгжимтэй нөхөрлөх хэрэгтэй байх нь. Хөгжмийн зэмсэг тоглож сурахгүй юм аа гэхэд сайхан аялгуу сонсдог байвал ач тустай.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж