Хурал
зохион байгуулна гэдэг хэцүү ажил. Зарим хүмүүст зугтаамаар санагддаг ч байж
болох юм. Гэхдээ хурлыг хайнгадуу зохион байгуулснаас болж, хурлын сэдэв ч
тодорхой бус, хэлэлцүүлгүүд утгагүй яриа болон хувирч, зохион байгуулалтгүй
болоход хүрдэг. Хурал гэдэг зүйл хяналтаас гарахдаа хялбар боловч хэрэв та
хурлыг зөв зохион байгуулж чадвал энэ байдлаас зайлсхийж чадна.
Зөвлөмж
- Хуралд
оролцох хүн бүртэй хамтран хуралд хэн оролцохыг, хурал хийгдэх хугацаа,
үргэлжлэх хугацаа болон хурлын сэдвийг тодорхой болгох хэрэгтэй.. - Хурлын
хэлэлцэх асуудлыг төлөвлөж, хурлын явцад гарч ирж болох боломжит сэдэв
бүрийг ч бас төлөвлө. Хэлэлцэх асуудлыг хуралд оролцох хүмүүстэй дор хаяж
7 хоногийн өмнө хэлэлцвэл зохистой. Энэ нь хурлын хэлэлцэх асуудлыг хүн
бүр хянаж засварлах, нэмж хасах боломжийг олгоно. - Хурлын цаг
болон хэлэлцүүлгүүдийг хариуцах нэг хүнийг байршуул. Тухайн хүн хурлын
хэлэлцүүлгүүдийг зөв чиглүүлж, тэдгээрийг нэгтгэн дүгнэх эсвэл
баталгаажуулах хэрэгтэй. - Хурлын
эхэн болон төгсгөл хэсэгт цаашид ямар сэдвүүдийг хөндөх болох юу хийх
хэрэгтэй байгааг баталгаажуул. - Хэрэв энэ
хурлаар хүн бүрийн асуултанд хариулж чадаагүй бол дараагийн хурлыг
төлөвлө. Хэрэв урьдчилан тооцоогүй сэдвүүд гарч ирсэн ч бүгдийг нь нэг
хуралд багтаах нь маш том алдаа юм. Хурал бүрийг сэдэв болон дэлгэрэнгүй
байдлаар нь анхаарч зохион байгуул. - Хурлыг
нэгтгэн дүгнэж, оролцогчдод мэдэгд. Энэ мэдээлэлдээ дараагийн хурлын тов
болон цаг хугацааг ч бас оруулах боломжтой.
Эх сурвалж: http://biznetwork.mn/