Зүрхний шигдээс өглөө илүү аюултай

Хуучирсан мэдээ: 2011.04.27-нд нийтлэгдсэн

Зүрхний шигдээс өглөө илүү аюултай

Испанийн эрдэмтэд өглөө илэрсэн зүрхний шигдээс өдрийн бусад цагт тохиолдсоноос хамаагүй өндөр эрсдэлтэй болохыг тогтоолоо. Үүр цайж эхлэх үеэс үд хүртэл, өөрөөр хэлбэл харанхуйгаас гэрэлтэйд шилжих үед энэ өвчний эрсдэл 21 хувиар өндөр байна гэнэ. Харин оройн 18 цагаас шөнө дунд хүртэл харьцангуй эрсдэл бага аж.


Тэд 811 өвчтөн дээр туршилт хийн, зүрхний булчингийн цусан хангамжийг боогдуулдаг цусан доторхи энзимийн хэмжээг судалжээ. Туршилтад оролцогчдоос 269 нь өглөө болон үдээс өмнө, эрсдэл өндөртэй үед зүрхний шигдээээр өвдөн эмнэлэгт ирсэн байна. Түүнээс гадна эдгээр өвчтөний дөрөвний гурав нь эрэгтэйчүүд, тэр дундаа 60 орчим насныхан байжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж