Монголын экспортыг өсгөх хөтөлбөр хэрэгжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2013.10.09-нд нийтлэгдсэн

Монголын экспортыг өсгөх хөтөлбөр хэрэгжүүлнэ

Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим экспортын барааны нэр төрлийг нэмэгдүүлэх зорилгоор Европын сэргээн босголтын банкны “Жижиг дунд бизнесийг дэмжих төсөл”-тэй хамтрахаар болжээ. Хамтын ажиллагааны хүрээнд Монголоос бараа, бүтээгдэхүүн экспортолж гадаад зардаг болон ирээдүйд энэ төрлийн бизнесийг сонирхогч  аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүмүүст зөвлөх үйлчилгээний хөтөлбөр хэрэгжүүлэх юм байна. Хөтөлбөрийн эхний шат болгон зөвлөх үйлчилгээ үзүүлэхээр шалгарсан компаниудын танилцуулах уулзалтыг аравдугаар сарын 11-ний 10.00 цагт МҮХАҮТ-д зохион байгуулах ажээ.

Уг хөтөлбөр нь Монголын экспортын бүтээгдэхүүнийг сурталчлах, цаашлаад худалдан борлуулах шатанд гардаг хүндрэлийг багасгах ач холбогдолтой талаар албаныхан онцоллоо.

У.БОЛОР

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж