Казахын ард түмний дунд эртнээс уламжилж ирсэн бүргэдээр ан хийх арга ухааныг өвлүүлэн сурталчилан, хөгжүүлж дэлгэрүүлэх, "Бүргэдийн баяр"-аар дамжуулан аялал жуулчлалын шинэ брэндийг бий болгон хөгжүүлэх зорилготойгоор Баян-Өлгий аймгийн Соёл, Спорт, Аялал жуулчлалын газар, Бүргэдийн Холбоотой хамтран “Бүргэдийн баяр 2013″ наадмыг Бутаг сумын нутаг Саят хэмээх газарт зохион байгууллаа.
Баян-Өлгий аймагт 1999 онд анх удаа болсон Бүргэдийн баярт 60 бүргэдчин, бүргэдтэйгээ оролцож байжээ.
Эх сурвалж: http://bayan-olgii.gov.mn