
1. Охид хувцаслахдаа голдуу доороосоо дээш хувцсаа өмсдөг гэнэ. Эхлээд өмдөө
дараа нь цамцаа гэх мэт. Хөвгүүд бол эсрэгээрээ гэнэ.
2. Хөвгүүд цамцаа тайлахдаа гараа мөрөн дээгүүрээ давуулаад нуруунаасаа дээш
татан толгойгоороо гаргадаг байхад охид урдуураа гараа зөрүүлэн дээш нь
тайлдаг гэнэ.
3. Хөвгүүд эвшээхдээ амаа алгаараа тагладаг бол охид хуруунуудаараа
тагладаг.
4. Дуудахаар охид зөвхөн толгойгоо эргүүлж хардаг бол хөвгүүд биеэрээ эргэж
хардаг. Тэдний хүзүү охидынх шиг уян хатан байдаггүй гэнэ.
5. Охид чихээ хуруугаараа тагладаг бол хөвгүүд алгаараа тагладаг.
6. Буйдан дээр тухлахдаа эрэгтэй хүүхэд хөлөө тэлж юм уу нэг хөлөө нугалан
нөгөө хөлний өвдгөн дээр өсгийгөө тавьдаг байхад охид голдуу хоёр хөлөө дороо
хураан нугалж суудаг.
7. Хөвгүүд шүдээ угаангаа сул гараараа угаалтуур түшин хөлөө хол тавьж зогсдог.
Охид сул гараа голдуу ташаандаа авч зогсдог.
8. Охидын зүрхний цохилт эрэгтэй хүүхдийнхээс хурдан байдаг.
9. Хөвгүүд дотроо чимээгүйхэн бодож мөрөөддөг бол охид өөртэйгээ ярьж
мөрөөдөн тоглодог.
10. Найздаа нууцаа ярихдаа охид гараараа халхлан хошуугаа нууж чихэнд нь
шивнэдэг бол хөвгүүд тонгойж дуугаа намсгадаг гэнээ.
Эдгээр ялгаа нь ихэнхи тохиолдолд ажиглагдан судлагдсан бөгөөд таны хүү охин
заавал ийм байх ёстой гэсэн үг огтхон ч биш гэдгийг анхааруулья.
Урд анзаарч байгаагүй бол одоо нэг ажиглаад аваарай хүүхдүүдээ. Өөр ямар ялгаа
та анзаарав?
У.Сувд