
2013 оны Нобелийн шагналтнууд эхнээсээ тодорч байна. Энэ удаад физикийн салбарын нобелийн шагналаар Белги гаралтай эрдэмтэн Франсуа Энглерт, Их Британийн эрдэмтэн Петр Хиггс нарыг шагнахаар болжээ. Тэд орчлон нэгж атомын массыг судалж, өөрсдийн теором боловсруулсаных нь төлөө энэ шагналыг олгосон байна. Энглертийн хувьд 1970-аад оноос орчлон ертөнцийн массын талаар судалж, зөвхөн энэ сэдвээр 10 гаруй ном бүтээж байсан нэгэн юм. Хиггсийн тухайд орчлон ертөнцөд агуулагдаж буй атом болоод нэгж атомын хэмжээг 1985 оноос хойш судалж буй бөгөөд Энглерттэй зөвхөн энэ асуудлаар хамтран ажилласан байна. 1901 оноос хойш олгогдож буй тус шагналын эздийг Белгийн ерөнхий сайд хүлээн авч уулзсан бөгөө Белгийн шинжлэх ухааны академийн алдрын танхимд мөнхлөхөөр болжээ.
Б.СҮХ