6 секундэд шүдээ цэвэрлэнэ

Хуучирсан мэдээ: 2013.10.09-нд нийтлэгдсэн

6 секундэд шүдээ цэвэрлэнэ

3D хэвлэгч ашиглан бүтээсэн нэгэн шинэ төрлийн сойзны тусламжтайгаар та шүдээ ердөө 6 хан секундын хугацаанд бүрэн цэвэрлэх боломжтой болжээ.

Шүднүүдийн хэлбэрт тохирсон үслэг гадаргуу бүхий энэхүү тусгай хэвтэй сойз нь таны шүднүүдийн завсар хоорондох бүхий л гадаргуунд хүрч цэвэрлэх хүчин чадалтай.

Та зөвхөн өөрийнхөө шүдэнд тохирох цор ганцыг бүтээлгэхийн тулд өөрийн шүднүүдийн хэмжээсийг скайнардаж оруулахад л хангалттай. Ингээд таны шүдний хэмжээсүүдийг тооцоолон 3D хэвлэгчээр зөвхөн танд л тохирох шүдний сойзыг тань гаргана.

Үүний та шүдэндээ зуугаад хазах зажилах хөдөлгөөнийг 6 секундийн турш хийхэд таны шүд бүрэн цэвэрлэгдэнэ.

Үнэ нь 299 ам.доллар гэнэ.

Т.БИЛГҮҮН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж