1. Би дэлхийн шилдэг дасгалжуулагч биш гэхдээ хэн нэгэн нь надаас илүү гэж
бодохгүй байна
2. Сонсооч би дасгалжуулагч. Би Гарри Поттер биш. Тэр шидтэн. гэхдээ амьдралд
ид шидийн зай байхгүй.
3. Ялалтын дараа баярладаг хүмүүс байдаг. Надад ингэж байх зав байдаггүй.
4. Кевин Принс Боатенг Челси-д гэж үү. Бид нар хөл бөмбөгчдийг сонирхдог
болохоос загвар хөөгчдийг биш. Тэр энэ улиралд оруулсан гоолоосоо илүү олон
удаа үснийхээ засалтыг өөрчилсөн байх.
5. Өнөөдөр Интерыг ялуулахгүй байхын тулд бүхнийг хийлээ. гэхдээ миний
бүрэлдэхүүн хүчтэй, бид нар Скудетто-г авах болно. Гэхдээ би үүгээр дуусгая.
Энэ танай улс, танай аварга шалгаруулах тэмцээн. Би зөвхөн танайд ажил хийж
байгаа гадны иргэн. Хэзээ нэгэн цагт би явна, та нарын энэ асуудал та нартай
үлдэнэ.
6. Сүүлийн 2 жил Челсигийн хувьд амжилтгүй байсан жилүүд. Уналт намайг явснаас
хойш эхэлсэн гэхдээ энэ бол тохиолдол биш.
7. Дурангаар цэнэглэж аваад өөрийн хөршүүдийг харж байдаг хэсэг хүмүүс байдаг.
Венгер тэдний нэг. 11 тойргийн дараа зочлон тоглохдоо 1 ч ялалт байгуулаагүй
мөн багийн лидер Терри Анригүй тоглох болчихоод байгаа өөрийн багийн асуудлыг
шийдэхийн оронд байнга л Челси Челси гээд байх юм. Ямарч дасгалжуулагч өөрийн
өрсөлдөгчийн талаар ярьдаг л даа гэхдээ 1 л клубын талаар байнга яриад байж
болохгүй биз дээ. Тэр гарцаагүй Челси-д дурлачихаж. Аль эсвэл Венгер миний
оронд албан тушаалыг минь эзлэхийг хүсээд байгаа юм болов уу?
8. Яг энэ үед бид нар оргилд байна. Гэхдээ санхүүжилт энэнд хамаагүй. Би гар
хумхихгүй ажиллаж байгаа учраас бид нар олон цом авах замдаа байна.
9. Хэрвээ би хөнгөн ажил хүсч байсан бол Порту-д байж байх байсан. Гайхалтай
цэнхэр сандал, Аваргуудын лигийн ялалт, Бурхан харин Бурханы дараа би.
10. Хосеп Гвардиола – гайхалтай дасгалжуулагч. Гэхдээ тэр миний хожихоос ч
ичмээр Аваргуудын лигийн ялагч.
11. Есүс Христ ч гэсэн бүх хүнд таалагдаж байгаагүй. Тэгэхээр би ойлгомжтой.
12. Миний хамтран зүтгэгчид яагаад намайг шүүмжилж байна вэ? Яагаад гэвэл тэд
нар маргааш өглөө сонины эхний нүүрэнд гарахаа мэдэж байгаа. Тэд нарт энэ бол
хамгийн сайн үнэгүй сурталчилгаа.
13. Би ухаантай хүнийг сонсохыг хүссэн үедээ ярьж эхэлдэг.
14. Би Реалд мөнгөнөөс болж ирээгүй. Би санхүүгийн хямралын үед ч гэсэн ямар
мөнгө олж байгаагаасаа ичдэг. Би өөрийн ажлаасаа ханамж авч байх нь надад
чухал. Түүнээс гадна бага биш онцгүй хугацааг өнгөрөөсөн тэр л улсдаа хүндлэл
хүлээхийг мэдрэх нь чухал.
15. Хэрвээ чи Камбьяссо, Занетти нартай бэлтгэл хийж байгаад өөрийн тоглолтыг
сайжруулж чадахгүй бол чиний тархинд нэг нугалаа байдаг тэр нь сайн
ажилладаггүй гэсэн үг.
16. Тэд нар хөл бөмбөг тоглоогүй тэд нар хамгаалж байна. Тэд нар өөрийн
хаалганы өмнө автобус тавьчихаж. Хамгаалж байгаад тоглолтонд хожихыг найдах
гэдэг нь нэг хэрэг, харин зүгээр л хамгаалах хамгаалах гэдэг бол ондоо хэрэг.
Тоттенхэмийн хамгаалах гэж ирсэн тоглолтыг үзэхийн тулд 50 фунт төлнө гэдэг бол
надад харамсалтай санагдана.
17. Хэрвээ намайг Барселона-д үзэн яддаг бол энэ миний биш тэдний асуудал.
Айдас гэдэг үг миний хөл бөмбөгийн толь бичигт байдаггүй.
18. Залуу хөл бөмбөгчид хулуутай адил. Чи тэднийг зүсэж л байж амттай эсэхийг
мэддэг. Заримдаа хулуу их амттай харагддаг ч түүнийг идэхийн аргагүй байдаг.
Харин нөгөөх нь дэндүү ер бусын амттай байдаг. Хөл бөмбөгчид яг адилхан ийм байдаг.
Залуучуудын хөл бөмбөг насанд хүрэгсдийнхтэй ямарч адилгүй байдаг.
19. Эцсийн эцэст Венгер бид 2-н хооронд сайхан харилцаа байдаг. Би бүр
гайхалтай гэж хэлмээр. Би зүгээр л нэг ч цом хожихгүй байж яаж өөрийн ажлаараа
бахархаад байдгийг нь ойлгодоггүй юм.
20. Би Европын лигт түрүүлэхийг хүсэхгүй байна. Би энэ тэмцээнд түрүүлбэл их
гутрах болно. Энэ бол миний баг тоглож байх тэмцээн биш.
21. Хэрвээ миний тухай кино хийх бол би миний дүрд Жорж Клуниг тоглоосой гэж
хүснэ. Тэр маш сайн жүжигчин бас миний эхнэрт их таалагддаг.
22. Хэрвээ Роман Абрамович Челсиг дасгалжуулахад надад тусладаг бол бид нар
хүснэгтийн ёроолд байж байх байсан. Хэрвээ би түүний бизнест тусалдаг бол тэр
аль хэдийн дампуурсан байх байсан.
23. Тоглолт болон хэвлэлийн бага хурлын дараа би сэр Алексын хамт миний өрөө
рүү орж дарс уусан. Үнэнийг хэлэхэд тэр үнэхээр муу дарс байсан. Тийм учраас
дараагийн удаа би Олд Траффордод очихдоо сайн чанарын португаль дарс авч очноо.
24. Франк Райхаардыг шүүгчдийн хувцасны өрөөнд ороход би шокод орсон. Харин
шүүгч нар Дрогбаг хөөхөд би аль хэдийн юунд ч гайхахаа больсон байсан.
25. Би тоглогчид, хэвлэлийнхэн, хөгжөөн дэмжигчидтэй чөлөөтэй харьцдаг болоххын
тулд хэдэн сарын турш өдөрт 5 цаг итали хэлээр хичээллэдэг байсан. Клаудио
Раньери Англид 5 жил байсан ч өглөөний мэнд өдрийн мэндийг арайхийж хэлдэг. Тэр
жижигхээн цом болох Супер цомыг хожсон. Тэр хэзээ ч ямар нэгэн чухал зүйл
хожоогүй. Тэр өөрийн амьдралд хандах хандлагаа өөрчлөх хэрэгтэй байх гэхдээ тэр
аль хэдийн хөгширчихлөө.
26. Чи бөмбөр сайн цохидог байхад чамайг хийл тогло гээд байгаа хүмүүсийг
сонсох хэрэггүй.
via Delger Tseveenochir