1. | ГУРАВДУГААР БҮЛЭГ
Хүнсний чанар, эрүүл ахуйн аюулгүй байдал 8 дугаар зүйл. Хүнсний
үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч этгээдийн эрх
8.1. Хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээ
эрхлэгч этгээд дараах эрхтэй: 8.1.1. Бүтээгдэхүүний
дээжид шинжилгээ хийх эрх бүхий лабораторийг сонгох; 8.1.2. Үйлдвэрлэл,
үйлчилгээтэй холбогдуулан гаргасан дүгнэлт, авсан арга хэмжээний талаар улсын
байцаагчаас тайлбар шаардах, тайлбар өгөх, гомдол гаргах. 9–дүгээр зүйл. Хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээ
эрхлэгч этгээдийн үүрэг, түүнд тавигдах шаардлага, хориглох зүйл 9.1. Хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээ
эрхлэгч этгээд дор дурдсан үүрэгтэй: 9.1.1. Хүнсний
үйлдвэрлэл, үйлчилгээг технологи, стандарт, эрүүл ахуйн шаардлагын дагуу
эрхлэх, бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ чанар, эрүүл ахуйн аюулгүй байдлыг
хангах 9.1.2. Хүнсний
үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч этгээд үйл ажиллагаагаа эхлэхийн өмнө болон үйл
ажиллагаа явуулах явцдаа энэ хуулийн 9.1.1-д заасан шаардлага хангасан тухай
мэргэжлийн хяналтын эрх бүхий байгууллагын дүгнэлт гаргуулсан байх; 9.1.3. Хүнсний
үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа этгээд нь хэрэглэгчийн шаардлагаар түүнд
энэ хуулийн 9.2.1; 9.2.3; 9.6-д заасан баримт бичгийг үзүүлэх 9.2. Мал, амьтны болон ургамлын
гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч этгээд дор
дурдсан шаардлага хангана 9.2.1. Мал,
амьтны болон ургамлын гаралтай хүнсний түүхий эдийг бэлтгэхдээ тухайн нутаг
дэвсгэрийн мал эмнэлэг, ургамлын хорио цээрийн эрх бүхий байгууллагаар
магадлан шинжилгээ хийлгүүлж, дүгнэлт гаргуулсан
байх; 9.2.2. Хүнсний
үйлдвэрлэлийн дотоодын хяналтын лаборатори магадлан шинжилгээ хийх тохиолдолд
зохих зөвшөөрлийг эрх бүхий байгууллагаас авсан байх; 9.2.3. Шинээр
үйлдвэрлэж байгаа хүнсийг стандарт, ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага
хангасан тухай мэргэжлийн хяналтын байгууллагаар дүгнэлт гаргуулсны дараа
борлуулах; 9.2.4. Хүнсний
үйлдвэрлэл, үйлчилгээнд ашиглах бичил биетэн, химийн бодис, эм, даавар, шавьж
мэрэгчийн устгалын хор, цацраг идэвхт бодисыг эрүүл ахуй, халдвар судлал, мал
эмнэлэг, ургамлын хорио цээрийн мэргэжлийн хяналтын зохих байгууллагаар
хянуулж, дүгнэлт гаргуулан,тогтоосон журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлэх 9.2.5. Хүнс
үйлдвэрлэх, хадгалах, тээвэрлэх зориулалттай машин, тоног төхөөрөмж, багаж
хэрэгсэл, сав, баглаа боодол, ариутгал цэвэрлэгээний бодис нь чанар, ариун
цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангасан байх; 9.2.6. Хүнсийг
чанар, ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагын дагуу савлаж, шошголох, түүнд
тэжээллэг чанар, найрлага, хэрэглэх арга, хадгалах хугацаа, анхааруулгыг
заах; 9.2.7. Хүнсний
үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай барилга байгууламжийг шинээр барих,
өргөтгөх, шинэчлэх, тоног төхөөрөмжийг шинээр суурилуулах ажлыг мэргэжлийн
хяналтын эрх бүхий байгууллагуудтай зөвшилцсөн зураг төсөл, дүгнэлтийн дагуу
гүйцэтгэх. |
2. | ДӨРӨВДҮГЭЭР
БҮЛЭГ
Хүнсний аюулгүй байдалд тавих хяналт,түүний тогтолцоо 11 дүгээр зүйл. Хүнсний
аюулгүй байдалд тавих хяналт 1.1. Хүнсний аюулгүй байдалд тавих
хяналтыг хүнс бэлтгэх, боловсруулах, үйлдвэрлэх, савлах, тээвэрлэх, борлуулах
болон хаягдал ашиглах шатанд хүнсний аюулгүй байдлын шаардлага хангахад
чиглүүлнэ. 11.2. Хүнсний аюулгүй
байдалд тавих хяналт дараахь хүрээг хамарна: 11.2.1. Хүнсний
бохирдолтын зөвшөөрөгдөх хэмжээ, заавал мөрдөх стандартын хэрэгжилт 11.2.2. Хүнсний
үйлдвэрлэлийн байр, тоног төхөөрөмж, орчны эрүүл ахуй, ариун цэврийн
шаардлага; 11.2.4. Мал,
амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг хот суурин газарт оруулах,
нядлах болон түүгээр үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх үед тавигдах мал эмнэлэг,
ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага, түүний хэрэгжилт; 11.2.5.Үр,
ургамал, ургамлын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг зөөвөрлөх, үйлдвэрлэл,
үйлчилгээ эрхлэх үед тавигдах ургамлын хорио цээрийн шаардлага түүний
хэрэгжилт. |