Америкчуудын нөлөөллийг мэдээлнэ

Хуучирсан мэдээ: 2013.10.09-нд нийтлэгдсэн

Америкчуудын нөлөөллийг мэдээлнэ

Эдийн засгийн өсөлт буураагүй гэж эрх баригчид мэдээлж, сөрөг хүчнийхэн үүнийг үгүйсгэж буй энэ мөчид бодит мэдээлэл өгөх зорилгоор Азийн хөгжлийн банкны Суурин төлөөлөгч Роберт Шоэллхаммэр, Ахлах эдийн засагч Ян Хансэн болон эдийн засагч Л.Амар нар Азийн хөгжлийн банкнаас жил бүр гаргадаг дэлхийн болон Монгол Улсын эдийн засгийн тайлангийн хамгийн сүүлийн үеийн мэдээн дээр тулгуурлан мэдээлэл хийхээр болжээ. Мэдээллийг Хэвлэлийн хүрээлэнд 11 цагаас хийх юм. Энэ үеэр Монгол Улсын эдийн засаг яг үнэндээ ямар байна вэ гэдгээс гадна америкчууд Монгол Улсын эдийн засагт яаж нөлөөлж байгаа, Ази-Номхон далайн бүс нутаг, тэр дундаа Монголын эдийн засгийн өсөлтийн төлөв ямар байгаа зэргийг танилцуулах юм.

Л.ХАЛИУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж