Нобелийн энх тайвны шагналтан 11-нд тодорно

Хуучирсан мэдээ: 2013.10.09-нд нийтлэгдсэн

Нобелийн энх тайвны шагналтан 11-нд тодорно

Энэ жил Нобелийн энх тайвны шагналд 259 нэр дэвшигч тодроод буй нь шагналыг олгож эхэлснээс хойшхи 100 гаруй жилийн түүхэн дэх дээд амжилтыг тогтоогоод байгаа билээ. Эдгээрээс энх тайвны шагналд нэр дэвшээд буй онцгой өрсөлдөгчдийг нэрлэвэл: эмэгтэйчүүд, хүний эрхийн төлөө тэмцэгч 16 настай Малала Юсуфзай, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, АНУ-ын цэрэг, тагнуулын нууц мэдээллийг задруулсан “WikiLeaks” сайтын “шүгэлч” Брэдли Мэннинг нар багтжээ. Олны анхаарлыг ихээр татаж буй Нобелийн энх тайвны шагналтны нэр ирэх 11-нд тодрох юм. Гэхдээ зарим эх сурвалжуудын мэдээлж буйгаар  Сирид цохилт өгөхөөр бэлтгэж байсан АНУ-ын үйлдлийг таслан зогсоож, Башар аль-Ассадыг цөмийн зэвсгээ хураалгахад ятгаж чадсан гэдгээрээ ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 2013 оны Нобелийн энх тайвны шагналыг гардах магадлалтай хүнээр нэрлэгдэж байгаа гэнэ.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж