
УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 3-5 градус дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 4 градус дулаан, харьцангуй чийг 89 хувь, агаарын даралт 859 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
цаг агаарын урьдчилсан төлөв:
10-нд зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр, 11-нд баруун зүгийн нутгийн хойд хэсгээр, 12-нд баруун зүгийн нутаг, төвийн нутгийн баруун хэсгээр, 13-нд нутгийн зүүн хагаст хур тунадас, цас орно. Салхи 10-нд Алтайн уулсаар, 11-нд баруун зүгийн нутгаар, 12-нд ихэнх нутгаар, 13-нд говь, талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч, шороон болон цасан шуурга шуурна. 12-нд баруун болон төвийн нутгаар, 13-нд ихэнх нутгаар хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө13-18 градус, өдөртөө 3-8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градусхүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө7-12 градус хүйтэн, өдөртөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан байна.