
Өнөөдөр манай улсын эдийн засаг ямар байна вэ, альхан төвшинд явж байна, америкчууд Монгол Улсын эдийн засагт яаж нөлөөлж байна вэ, Ази-Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн байдал, тэр дундаа Монголын эдийн засгийн өсөлтийн төлөв ямар байгаа вэ гэдэгт Азийн хөгжлийн банкнаас үнэлэлт, дүгнэлт өгчээ. Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгч Роберт Шоэллхаммэр, ахлах эдийн засагч Ян Хансэн болон эдийн засагч Л.Амар нар тус байгууллагаас жил бүр гаргадаг дэлхийн болон Монгол Улсын эдийн засгийн тайлан дээр тулгуурласан мэдээллийг маргааш 10:30 цагаас Хэвлэлийн хүрээлэнд мэдээлэх юм байна. Тэд зөвхөн байдлыг мэдээлээд зогсохгүй цаашид ямар бодлого баримталбал зохих талаар ч санаа бодлоо илэрхийлэх гэнэ.
Д.ЦЭЦ