УИХ-ын гишүүн Г.Батхүүд тойргийнхноос нь зээл хүссэн өргөдөл ирэхээ больж, амсхийлгэж буй юм байх аа. Өнгөрсөн парламентад түүнийг УИХ-ын гишүүний алба хашиж байхад нь өвөрхангайчууд жижиг, дунд үйлдвэрлэлийн зээлээс эхлүүлээд бусад төрлийн зээл олгох талд дэмжлэг хэрэгтэй байгаагаа хүссэн өргөдлөөр дардаг байсан бол одоо энэ төрлийн хүсэлт ирүүлэхээ больжээ. Асуудал ийм байдлаар эргэхэд Төв банкнаас хэрэгжүүлсэн арга хэмжээ нөлөөлсөн хэмээн УИХ-ын гишүүн Г.Батхүү өнөөдөр хуралдсан Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд оролцох үеэрээ мэдэгдсэн.
Гэтэл бусад гишүүд түүнд ирдэггүй санал хүсэлтэд дарагдаад сууж байгааг юу гэж ойлговол зохилтой вэ. Өвөрхангайчууд Г.Батхүү гишүүндээ гомдчихсон юм биш байгаа даа.
Г.ШАРХҮҮ