”Хаврын үнэгүй инээд 2011” цуврал шоуны тэмдэглэл

Хуучирсан мэдээ: 2011.04.27-нд нийтлэгдсэн

”Хаврын үнэгүй инээд 2011” цуврал шоуны тэмдэглэл

Нэг хүний хувийн эрх ашгийг хангахын тулд нэлээн хэдэн хүн мэдэхгүйгээр бужигнахыг  нам гэнэ.  Хуралдай гэдэг хошин шогийн тоглолт Сүхбаатарын талбайд үнэ төлбөргүй болж байна. Хуралдай нь хэрэлдэй, хоролдой, харалдай, хөөрөлдэй гэх зэрэг үзэгдлүүдээс бүрдэнэ.  Үнэгүй тоглолт хошин урлагийн зах зээлд сүрхий хямрал дагуулж, билетийн борлуулалтанд нөлөөлж эхэлжээ. Анхлан Драмын улсын театрын тайзнаа тоглож эхэлсэн цуврал хошин шоу улмаар “АСА” цирк, “UB Palace”, эцэст нь Сүхбаатарын талбайд тавигдаад байна. Хошин шогийн цуврал тоглолтын Ерөнхий найруулагч, Ерөнхий ивээн тэтгэгчээр Ерөнхий иргэн Н.Энхбаяр ажиллажээ. “Нэг хүний хувийн эрх ашгийг хангахын төлөө нэлээн хэдэн хүн мэдэхгүйгээр бужигнахыг нам гэнэ” хэмээх алдарт шог зохиолчийн тодорхойлолт бий. Энэхүү алдарт тодорхойлолтыг хангасан тул Улсын дээд шүүх шинэ, хуучин баяруудын намыг бүртгэх ёстой гэсэн шаардлага тавихаар болсон байна. Харин шүүх нам бүртгэх үү, хүн бүртгэх үү гэдэг эргэлзээтэй байна. Нэг хүний эрх ашгийн төлөөх Сүхбаатарын талбайн шоу зэргээс болж намыг бүртгэх эсэх нь нэг асуудал. Харин Сүхбаатарын нэрэмжит Хэвлэх үйлдвэрийн барилгыг хувьдаа завшсан хүнийг өөр дансанд бүртгэж авах уу гэдэг өөр асуудал болж хувираад байна. Үүнээс гадна Number one олигархи өөрийн нэрэмжит өргөмжлөлийг жил бүрийн хавар number two, number three-гээс эхлэн number 15-ыг хүртэлх олигархийг биечлэн тодруулж,  олгож байхаар шийдвэрлэсэн байна. Number 15 дугаарт ганц жижигхэн улаан машинтай байгаад зарчихсанаа Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ хүлээсэн нэн ядуу Д.Дэмбэрэлийг тодруулж,   өргөмжлөлийг нь эчнээгээр гардуулав. Ийм албан тушаалтай хүн ингэж иддэггүй юм, “цадна гэдэг чинь эрүү чилэхийн нэр үү” гэхээр олигтойхон  идэж сурах, шаардлагатай бол туршлага судлахыг Number one олигархи шилдэг 15-таа  анхаарууллаа. Үргэлжлэлийг ЭНДЭЭС уншина уу.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж